Олон улсын Морин хуурчдын наадам
2014.02.13

Олон улсын Морин хуурчдын наадам

Дэлхийн морин хуурчдын холбооноос зохион байгуулдаг Олон улсын морин хуурчдын наадмын тов гарлаа. Дөрөв дэх удаагаа болох гэж буй энэхүү наадам ирэх дөрөвдүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 2-ны хооронд Улаанбаатар хотноо болох нь ээ.

Дэлхийн өв соёлын сан болох ЮНЕСКО-д биет бус хөгжмийн зэмсгээр морин хуурыг 2002 онд Монгол Улсын нэр дээр бүртгэсэн байдаг юм.  Энэхүү наадам нь мэргэжлийн морин хуурчдын, сонирхогчдын уралдаан гэсэн хоёр төрлөөр болох юм. Энэ жилийн наадамд БНХАУ, ОХУ, АНУ, Герман, Япон зэрэг улсын мэргэжлийн болон сонирхогч морин хуурчид оролцох хүсэлт ирүүлээд байгаа аж. Харин Монгол Улсаа төлөөлөн 200 гаруй морин хуурч оролцох нь ээ. Наадамд оролцож буй мэргэжлийн морин хуурчид нээлтийн тоглолтод оролцож,  хамтран тоглох бол тавдугаар сарын 2-нд шилдгээр шалгарсан уран бүтээлчдийн хамтарсан тоглолт хийхээр төлөвлөөд байгаа аж.