МАН-ын дарга М.Энхболд
2014.02.18
М.Энхболд: Энэ бол ор үндэслэлгүй зүйл
МАН-ын гишууд МАХН-д элсч байгаа асуудалд тус намын дарга М.Энхболд ямар байр суурьтай байгааг нь сонирхсон юм.
-Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр МАХН-ын удирдлагууд мэдээлэл хийж, МАН-ын гишүүд МАХН-д элсэх гэж байна гэж мэдэгдсэн. Тиймээс амралтын өдрүүдэд цйм мэдээлэл цахим сайт болон өнөөдрийн өдөр тутмын зарим хэвлэлд гарсан байна билээ. Манай намын гишүүдийн хувьд намын анхан шатны байгууллага, нийслэлийн хэмжээний байгууллагад намаасаа гарах талаар мэдээлэл өгсөн, ярьсан зүйл байхгүй. Энэ бол ор үндэслэлгүй яригдаж байгаа зүйл. Нөгөөтэйгүүр нэг хоёр хүн МАХН-д элсэх нь тухайн хүмүүсийн хувийн улс төрийн сонголт байх.