“Coal Mongolia”олон улсын хө­рөнгө оруулагчдын чуул­ган, Сангийн сайд Ч.Улаан
2014.02.21

Ч.Улаан: Үйлдвэрлэгчдийг татварын бодлогоор дэмжинэ

Монгол Улсын эдийн засгийг хөдөлгөгч хүч нь уул уурхай, тэр дундаа нүүрсний салбар гэдэгтэй хэн ч маргахгүй. Харин энэ салбар ямар замаар хэр­хэн хөгжих, хаанаас ямар хөрөнгө оруулалт т­а­тах боломж байна, хууль эрх зүйн орчин ямар бай­­на гэдэг асуудлуудаа төр, хувийн хэвшил, хө­рөнгө оруулагчид “Coal Mongolia”олон улсын хө­рөнгө оруулагчдын чуул­га уулзалтаар ярилцдаг билээ.

Хөрөнгө оруулагчид болон хувийн хэвшлийн зүгээс төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах бодлого, Хөрөнгө оруулалтын ту­хай хууль гээд ер нь төрийн бод­лого шийдвэр ямар байгаа талаар ихээхэн сонирхож байсан. Тиймээс чуулганд оролцсон төрийн өндөр албан тушаалтнуудын байр суурийг хүргэж байна.

Ч.Улаан: Үйлдвэрлэгчдийг татварын бодлогоор дэмжинэ

Сангийн сайд Ч.Улаан “Монгол Улсын хувьд уул уурхай, тэр дундаа нүүрсний салбарт найдвар тавьж буй чухал салбар гэдгийг та бүхэн ойлгож байгаа. Эдийн засагт үзүүлэх нөлөө, улсын төсөвт төвлөрүүлэх мөнгөний тоо байнга өсч байх учиртай. Гэхдээ бид өнөөдөр хүсэн хүлээсэн тогтвортой үр ашигт хараахан хүрч амжаагүй байна.

Нүүрсний салбар 2011 онд улсын төсөвт 431.3 тэрбум төгрөг төвлөрүүлж байсан. Энэ нь нийт төсвийн орлогын 10 хувийг эзэлж байсан. 2014 онд 590 орчим тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөж байгаа. Энэ нь төсвийн орлогын 8.6 хувьтай тэнцэж байгаа юм.

Үүнээс харахад боломж асар их байна. Энэ оноос нүүрсний салбар сэргэх байх, “Эрдэнэс таван толгой” компанийн үйл ажил­лагаа өргөжин тэлж байгааг та бүхэн мэдэж байгаа.

Монгол Улс татварын болон бизнесийн таатай орчинг бүрдүүлж чадсан.


Нүүрсний аж үйлдвэрийн сал­­ба­раа хөгжүүлэхийн тулд төрийн бодлогоор дэмжиж буй улс. Нүүрсний салбарын татвар ху­раамж бусад салбартай тэнцүү хэм­жээнд байгаа. Гэхдээ бид хөгжил дэвшилд жолоодсон тат­ва­рын оновчтой бодлогыг барим­тална. Өөрөөр хэлбэл нүүрсийг баяжуулах, боловсруулах тохиол­­долд түүнд оногдох нөөц ашиг­ласны төлбөрийн хувь хэмжээг бууруулах тогтолцоотой. Нүүрсийг угаах, нэмүү өртөг шингэсэн эц­сийн бүтээгдэхүүн бий болгож экспортлоход НӨАТ-ын хувь хэмжээг 0 болгох, буцаан олголтыг олгож байх хөшүүргийг хийж байна. Энэ нь хөрөнгө оруулагчдад гаргасан зардлаа хурдан хугацаанд нөхөх нэг таатай нөхцөл болно гэдэгт эргэлзэхгүй байна.

Татварын шинэчлэлт энэ оноос эхэлж байгаа. Энэ ажил юу­наас эхэлж байна гэхээр цахим татварын системд нэвтэрч байгаа. Аж ахуйн нэгжүүд маань тайлан тоо­цоогоо цаасаар бэлдэж, хэн нэгэн албан тушаалтан, аль нэг ал­бан байгууллагын үүдийг сахих шаард­лагагүй болж байгаа” гэдгийг хөрөнгө оруулагчдад дуулгалаа.

Ийнхүү төрийн зүгээс нүүрсний салбарт ямар өөрчлөлт шинэчлэлт хийж, хөрөнгө оруулагч нарт хэрхэн таатай орчин бүрдүүлж бай­га­агаа танилцуулж хуулийн хүрээнд харилцан ашигтайгаар хамт­­ран ажиллахыг урилаа.