Д.Байлыхүү: Ил тод байдалд нэр төдийхнөөр хандаж байна
Швейцарийн Удирдлагын хөгжлийн хүрээлэнгийн Төрийн бодлого, засаглал хариуцсан зөвлөх, Азийн хөгжлийн банк Төрийн өмчийн түншлэлийн зөвлөх Д.Байлыхүү
2014.02.26

Д.Байлыхүү: Ил тод байдалд нэр төдийхнөөр хандаж байна

Швейцарийн Удирдлагын хөгжлийн хүрээлэнгийн Төрийн бодлого, засаглал хариуцсан зөвлөх,  Азийн хөгжлийн банк  Төрийн өмчийн түншлэлийн  зөвлөх Д.Байлыхүүтэй  ярилцлаа.

-Хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах эрхзүйн орчин хэр бүрдсэн бэ. Хэрхэн хамгаалдаг вэ?

Юуны өмнө хувьцаа эзэмшигчийн эрх ашиг гэж ярихдаа том хувьцаа эзэмшигч, жижиг хувьцаа эзэмшигч гэж хувааж авч үзэх нь зөв байх. Үүнээс гадна хувьцаа нь хэт төвлөрөөгүй нээлттэй ХК-ийн хувьд хөрөнгө оруулагчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах гэдэг асуудал байдаг энэ талаараа манай Компанийн тухай хуулийн зохицуулалт олон улсын нийтлэг жишигт хүрсэн гэж болно. Харин түүнийг өөрийн компанийн онцлогт тохируулан бүтээлчээр үр ашигтай хэрэгжүүлэх нь чухал.

ХХК-ийн хувьд ихэнхи тохиолдолд гол хувьцаа эзэмшигч нь өөрөө компанидаа тодорхой ажил эрхэлдэг тул тэнд тийм хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хэтэрчихгүй бол илүү сайн хамгаалагдсан байдаг бол компанид ажил эрхэлдэггүй хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах асуудал хэрхэн хамгаалагдсан бэ гэдэг нь чухал энэ талаар бид илүү сайн бодож ажиллах ёстой. Энд нэг чухал  асуудал байдаг энэ нь том хувьцаа эзэмшигч их хөрөнгө оруулсан учраас аливаа асуудлыг шийдэхэд илүү их саналтай байх ёстой. Харин мэдээлэл авах болон компаниас хувьцаа эзэмшигчтэй харьцаа тал дээр бүгд адил байх ёстой.

-Жижиг хувьцаа эзэмшигчдийн хувьцааг нууцаар зарах асуудал байсаар байна. Хамгаалах тогтолцоог бүр илүү нарийсгахын тулд яах вэ.

Хувьцааг биет байдлаар гаргахгүй болсон өнөө үед түүнийг нууцаар зарах гэдэг асуудал гарах боломж бараг байхгүй. Аливаа зүйлийг зарахын тулд авах хүн авах зүйлээ заавал үзэж харж байж төлбөрөө хийдэг. Хувьцааны хувьд бүртгэлээр зохицуулдаг. 2011 онд гарсан хуулиар энэ асуудлыг илүү тодорхой болгож өгсөн харин үүнийг хэрэгжүүлэх нь чухал.

-ТУЗ-ын үүрэг хариуцлага ямар байна. ТУЗ хараат бус байж чадаж байна уу?

 ТУЗ нь компанийн засаглалын бүрэлдэхүүн хэсгүүдийн хамгийн чухал хэсэг нь. Анхны ТУЗ бий болсон тэр үеэс компанийн засаглалын эхлэлийг тооцдог юм билээ энэ нь ч түүний чухал гэдгийг харуулж байна. Хэрэв ТУЗ байхгүй байсан бол одоогийн компаниуд ийм олон хувьцаа эзэмшигчтэй байж ийм их хөрөнгийг татах бололцоогүй юм. 

Анхны ТУЗ бий болсон тэр үеэс компанийн засаглалын эхлэлийг тооцдог юм билээ

Хараат бус асуудлын хувьд хэнээс хараат бус байхыг хэлж байгаагаа тодорхой болгох хэрэгтэй. Та том хувьцаа эзэмшигч эсвэл төрөөс хараат бус байхыг хэлж байгаа бол тэдгээр нь асуулыг шийдэх хамгийн гол субьект тул компаниийн ТУЗ эдгээрээс хараат бус байх боломжгүй. 

-ТУЗ-ын бүрэлдэхүүнийг мэргэшүүлэх асуудалд хэрхэн ханддаг вэ. Мэргэшсэнээр ямар ач холбогдолтой юм бэ?

Та мэргэшүүлэх гэдгийг тухайн компанийг үндсэн үйл ажиллагааны чиглэлтэй холбож байгаа бол ТУЗ-ийн гишүүд заавал мэргэжилтэн байх албагүй харин компанид орон тооны ажиллагчид тийм шаардлага чухал болохоос ТУЗ-ийн бүрэлдэхүүнд тийм шаардлага тавьдаггүй.  

Компанийн засаглалын зарчимд хувьцаа эзэмшигчид өмчлөх эрхээ баталгаажуулсах, компаний үйл ажиллагаатай холбоотой цаг үеийн болон

Монгол улс дахь Гадаад хөрөнгө оруулалтын байдал. УУЯам

чухал мэдээллийг цаг алдалгүй авах, хуралд оролцох, санал өгөх, ногдол ашиг эрхтэй. Энэ эрхүүд Компанийн хуульд хэрхэн тусгагдсан бэ таны асууж буй асуудлууд хангалтай тусгагдсан.

-Уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт багассан. Компанийн засаглал муу хэрэгжүүлсэнтэй холбоотой. Уул уурхайн компаниудын засаглалын байдлыг хэрхэн дүгнэдэг вэ?

Энд КЗ ганц шалтгаан биш. Ялангуяа төрөөс явуулж буй бусад бодлого, үйл ажиллагаатай холбоотой. Уул уурхайн компанийн хувьд засаглалын асуудал сүүлийн үед бусад салбарын компанийхтай харьцуулахад сайжрах хандлага гарч байгаа. Энэ нь тус салбарт гарч буй өөрчлөлтэй холбоотой. Ялангуяа гадаадын ХО, хөрөнгө татахын тулд хувьцаагаа нийтэд худалдах ажиллагаатай холбоотой.

-Монгол улсын компаниуд хөрөнгө эзэмшлийн төвлөрөл их, гэр бүлийн компаниуд их байдгийн цаана жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хөндөгддөг. Эрх хөндөгдсөн эсэхийг хаанаас хянах вэ?

 Таны хэлж байгаа хувьцааны төвлөрөл их гэдэг үнэн. Ер нь компани анх байгуулахдаа цөөн хувьцаа эзэмшигчтэй байдаг бөгөөд шууд олон хувьцаа эзэмшигчтэй байх бололцоо бараг үгүй. Манайд компани гэдэг аж ахуй эрхлэх хэлбэр үүсээд 20 гаруйхан жил болж байна.

Энэ бол нийгмийн амьдрал бага хугацаа. Цаашдаа хөгжлийн явцад хувьцааны тархац  илүү нийтийн болно гэж бодож байна. Энэ нь хувьцаа эзэмшигч өөрийн хөрөнгөө нэг дор байршуулж эрсдлээ өндөр болгох уу эсвэл олон компанид байршуулах уу гэдэг сонголтын асуудал.  

-Мэдээллийн ил тод байдал хэрхэн сайжирч байна вэ. Банкууд мэдээллээ өдөр тутмын сонинд тавьж байгааг харсан.

 Манайд хамгийн муу байгаа асуудал бол таны асууж буй энэ асуудал. Үнэхээр миний оруулсан хөрөнгө хаана юу хийгээд ямар үр дүн өгөх вэ гэдэг нь аливаа хувьцаа эзэмшигчийн хамгийн эхний авч үзэх асуудал. Энэ нь мэдээллийн ил тод нээлттэй байх асуудалтай шууд холбоотой иймээс л өнөө үед хүн бүр ярьж байна.

Энэ талаар хуульд илүү сайн заалтууд байгаа боловч түүнд компаниуд нэр төдийхнөөр хандаад байна. Ил тод нээлтэй ажиллагаатай компаниудад хувьцаа эзэмшигч илүү сайна хөрөнгө оруулдаг тул хөрөнгө татах хүсэлтэй бол компанийн үйл ажиллагаагаа аль болох ил тод нээлттэй болгох.

 Ярилцсанд баярлалаа.