Д.Ганхуяг: Гэр бүлгүй иргэд газаргүй байх уу
Газар өмчлүүлэх тухай хуулийн хугацаа дуусаж байгаатай холбогдуулан Эдийн засгийн байнгын хороогоор газар өмчлөхтэй холбоотой маргаан дэгдэж МАХН-ын бүлгийн гишүүд завсарлага авч айлгалаа Уг хуулийн хугацааг сунгах талаар хэлэлцэхдээ УИХ-ын гишүүн Д.Ганхуяг нарын өргөн барьсан Иргэн бүрт газар өмчлүүлэх тухай хуулийн төслийг хамтатгах саналыг АН-ын гишүүд гаргасан юм. Гэвч нэг иргэнд ямар хэмжээтэй газар эзэмшүүлэхээр төлөвлөж байгаа нь ч мэдэгдэхгүй байна гэсэн шалтгийг тоочиж байгаад асуудлыг хойшлуулсан нь энэ. Гэр бүлийн хэрэгцээнд зориулж газар өмчлүүлнэ гэж заасан байгаа нь гэр бүл болоогүй иргэдийн эрхийг зөрчиж байгаа гэж :энээ хуулийг санаачлагч Эдийн засгийн байнгын ооны дарга Д.Ганхуяг тайлбарласан ч нэмэр болоогүй. Уг нэг өрхөд газар өмчилж авах хэдэн ч хүн байж болох билээ. Түүнээс гадна шинэ гэр бүлд 500 мянган төгрөг өгөх сургаар гэрлэдэг шиг одоо мөрдөгдөж байгаа хуулийн дагуу газар өмчилж авахын тулд гэрлэлтээ бүртгүүлсэн гашуун баримт байна.