ҮАБЗ-ийн хуралдаан боллоо
ҮАБЗ-ийн тэргүүн болон гишүүдийн хуралдаан
2014.03.12

ҮАБЗ-ийн хуралдаан боллоо

ҮАБЗ-ийн тэргүүн болон гишүүд долоо хоног тутам ажлын уулзалт хийдэг уламжлалтай болсон.

Тэгвэл өчигдрийн уулзалтаар улс орны санхүү, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарын товч мэдээллийг сонссон байна.

Түүнчлэн газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн үйл ажиллагааны талаар Шадар сайд, Байнгын ажиллагаатай зөвлөлийн дарга Д.Тэрбишдагва, Улаанбаатар хотын орон сууцны барилга, байгууламжийн газар хөдлөлтөд тэсвэрлэх байдалд хийсэн үнэлгээ, паспортжуулах ажлын дүн, цаашдын зорилтын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар танилцуулав.

Мөн “Үндэсний хиймэл дагуул” хөтөлбөрийн явцын талаар Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа мэдээлэл хийсэн аж.