2014.03.14

“УЛААНБААТАР БАРИЛГА-2014” цуврал үзэсгэлэн болно

Барилга, Хот Байгуулалтын Яам Барилгын Хөгжлийн Төв, “Мишээл Групп” ХХКхамтран жил бүр уламжлал болгон зохиодог“УЛААНБААТАР БАРИЛГА-2014” /Орон сууц-хот тохижилт/ үзэсгэлэн 2014 оны 03 сарын 14-с 17-нд Мишээл экспо-н үзэсгэлэнгийн танхимд 4 өдрийн турш зохион байгуулагдана.

ЗОРИЛГО:

Энэхүү үзэсгэлэнгээр Монгол Улсад барилгаугсралт, орон сууцын худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудынбүтээн байгуулалт, үйл ажиллагааг дэмжих, түүнчлэн энэхүү салбарт ажиллах хүчний зуучлал,барилга орон сууц захиалга,барилгын гадна тохижилт, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, шинэ дэвшилтэт техник технологийн талааролон нийтэд сурталчилан таниулахзэрэгөргөн боломжуудыг оролцогч байгууллагууддаа олгох юм.

 ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГУУД:

Барилгынсалбарын Төрийн болон ТББ,Бизнесийн байгууллагууд:

  • Орон сууц хот тохижилтын компаниуд
  • Барилга угсралт, засвар үйлчилгээ, засал чимэглэлийн компаниуд
  • Зураг төсөл, интерьер, экстерьердизайны үйл ажиллагаа эрхлэгч байгууллагууд
  • Архитектур, зурагтөсөл, геодезизурагзүйн компаниуд
  • Барилгын гаднатохижилт, ландшафт, гэрэлтүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд
  • Арилжааны банкууд
  • Даатгалын компаниуд оролцох боломжтой.

МЭДЭЭЛЭЛ:       

Нийт 80гаруй оролцогч байгууллага

Үзэсгэлэнгийн танхимын нийт талбайн хэмжээ: 2376 м2

СУРГАЛТ, СЕМИНАР:

Семинарын нэр

Хугацаа

Нэр

 

1

 

2011-2013 онд шинээр батлагдсан стандарт

 

 

 

 

 

 

2014.03.15

н. Пүрэвдулам

/СХЗГ-ын мэргэжилтэн/

П.Наранчимэг

/БХТөв, ББМХ-ийн ахлах мэргэжилтэн/

 

2

 

 

 

Шинэ материал, технологи сурталчилах

Г. Эрхэмбаяр

/БХТөв, ББМХ-ийн ахлах мэргэжилтэн/

П.Наранчимэг

/БХТөв, ББМХ-ийн мэргэжилтэн/

3

 

 

Салбарын ХХАА, Эрүүл ахуйн хууль, дүрэм,журмын хэрэгжилт, өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ

Г.Эрхэмбаяр

/БХТөв, ББМХ-ийн мэргэжилтэн/

ТӨЛБӨР: Талбай нь A,B,Cхэсгээс бүрдэж байгаа бөгөөд талбайн байршлаас хамааран   1 м2= 90,000-110,000₮

СТЭНД:

  1. Сонгон авсан павильонд тухайн байгууллагын онцлог шинж, өнгө төрхий харуулсанаар тохижуулах. /стэндийн зааварчилгааг мөрдөх/
  2. Үзэсгэлэнд оролцогч байгууллагууд үзэсгэлэнгийн өдрүүдэд тайзан дээр цаг авч өөрсдийн үйл ажиллагааг сурталчилах боломжтой./бүтээгдхүүний танилцуулга, урамшуулал, захиалга авах г.м/

ҮЗЭСГЭЛЭНГИЙН ТАЛБАЙ: Үзэсгэлэнд оролцох сонирхолтой байгууллагууд хүсэлтээ ирүүлснээр талбайг сонгон, гэрээгээ хийнэ.