Монгол суу ухааны Манукол академийн тэргүүн З.Бат-Отгон
2014.03.20

З.Бат-Отгон: Монгол эрчүүд 13-р зуунд уулынхаа оройд гарсан түүнээс хойш уруудсаар байгаад бэлд нь ирчихлээ

ТВ 5 телевизийн “Монгол улсаа хөгжүүлье” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Монгол суу ухааны Манукол академийн тэргүүн З.Бат-Отгон хүрэлцэн ирсэн байна.

- Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн баяраар олон төрлийн арга хэмжээ зохион байгуулдаг. Энэ удаад бас ямар төрлийн арга хэмжээ зохион байгуулав?

Манай академийн гол зорилго бол нийгмийн соён гэгээрүүлэх юм. Сая эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр эмэгтэйчүүд,охидуудаасоён гэгээрүүлэх ажил хийгээд дууссан. Харин энэ сарын 10-23-ныг хүртэл эрчүүдээ, залуучуудаа соён гэгээрүүлэх ажил өрнөж байна. Энэ жилийн соён гэгээрүүлэх ажил бол цогц арга хэмжээ байгаа. Энэ жил “Монгол хаан ухаан” нэрийн дор хийгдэж байна.

Өнгөрсөн жил цэргийн баяраар “Дээдлэх эр хүн” сэдвийн дор бүх арга хэмжээ болж, баримтат кино хийж гаргасан, эрдэм шинжилгээний хурал, телевизийн нэвтрүүлгүүд, мөн лекц зохион байгуулсан. Энэ жилийн хувьд сэдэв нь өөр боловч ерөнхийдөө энэ бүх үйл ажиллагаа хийгдэж байгаа.

-Монгол эр хүн Хаан ухаан гэхээр олон ойлголт төрж байна?

Дэлхийн хэмжээнд хаадыг  түүхийг авч үзэхээр оргилд нь Монгол эр хүн, хаад л явдаг. Нэг талаасаа жилийн дөрвөн улирал ээлжилсэн, эрс тэс уур амьсгалтай хатуу ширүүн газар зүйн онцлогтой, нүүдэлчин амьдрал нь амьдралын нөхцөл хүнд шалгуур давах шаардлага тулгардаг орчин юм. Энэ шалгуурыг даваад ирсэн эрчүүд өөрсдийн байгуулсан түүхээрээ дэлхийн эрчүүдийн түүхэнд эхэнд нь бичигддэг.

(2-р хэсэг)

Унаж доройтож, босож бадарч явдаг нь бол амьдралын хууль хаана ч байдаг хууль. Уулын оройд гарсан хүн буухаас өөр арга байхгүй шүү дээ. Бэлд нь ирсэн бол ууланд гарахаас өөр арга байхгүй. Тэгэхээр Монгол эрчүүдийн   түүхээс харахад 13-р зуунд уулынхаа оройд гарсан түүнээс хойш уруудсаар байгаад бэлд нь ирчихлээ.

Одоо бол сэргэх цаг нь болсон гэж манай академи үзэж байгаа. Эрчүүдийн хийморь сүлдийг дандаа хэвтээ байсан юм шиг ойлгох нийгмийн сэтгэл зүйг өөрчлөхөөр ажиллаж байна. Өнгөрсөн жилийн “Дээдлэх эр хүн” үйл ажиллагаагаар эр хүн гэж хэн байсан гэдгийг тодорхойлсон. Өнөөдөр монгол эр хүнийг явцуу дүгнэх нь их болсон. Нэг хүүхэнтэй унтаад эр хүн болчихлоо гэж боддог. Гэтэл эр хүн, эмэгтэй хүн болох нь амьдралыг үүрч явах, хариуцаж хамаарах үүрэг, ухаан, чадвараар нь дүгнэж байсан.

Эр цэргийн түүхийг би нүүдэлчин амьдрал тэр чигээрээ гэж  үздэг. Монгол амьдрал бол хэнийг ч өрх гэрээ батлан хамгаалах, улс орноо хамгаалах үйл хэрэгт татан оруулдаг. Тиймээс эр хүн гэдэг бол тэр гэрийг, улсыг нуруун дээрээ үүрч, тэр дундаа эрх мэдэл, эд хөрөнгө, булаан дээрмээр биш хуйвалдаанаар биш харин эсрэгээрээ эв нэгдэл, хайр ухаан, үнэнч шударгаар авч явж байсан тэр эрчүүдийн тухай яригддаг юм.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс ...