2014.03.21
Иргэний эрүүл мэндийн үндэсний чуулга уулзалт анх удаа болно
Монголд анх удаа Иргэний эрүүл мэндийн үндэсний өдөртэй болох зорилгоор “Иргэний эрүүл мэндийн чуулга уулзалт болно.
Иргэний эрүүл мэндийн чуулга уулзалт энэ сарын 28-нд Үндэсний циркт зохион байгуулагдана.
Уулзалтаар эрүүл мэндийн салбарын шинэчлэлтийн бодлого, хэрэгжилтийг иргэн бүрт хүргэх, эрүүл мэндээ хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх хэвшлийг иргэдийн өдөр тутмын амьдралын бүрэлдэхүүн хэсэг болох, иргэний эрүүл мэндийн үндэсний өдөртэй болгох гэсэн үндсэн зорилтын дагуу явагдах юм.