Ц.Баярсайхан: Жилд нийт 1.3 сая тонн цемент дотооддоо үйлдвэрлэх боломжтой
Энэ жил цементийн үнийг тогтвортой байлгах Барилга, хот байгуулалтын яам дотоодын үйлдвэрлэлийг дэмжих бодлогод түлхүү анхаарахаар болж байна. жилд нэг сая гаруй тонн цемент импортоор авч байна.
Манай улс цементийн үндсэн түүхий эдийг БНХАУ-ын хамгийн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээс нь импортолж нэмүү өртөг өртөг шингээн дотооддоо цемент үйлдвэрлэвэл үнийн хувьд хямд, чанарын хувьд илүү байх боломжтой. Энэ зорилгоор Барилга, хот байгуулалтын сайд цементийн үйлдвэрийн удирдлагуудтай уулзав.
Тус бүр нь 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрүүдийг МАК, Мон полимат компани болон Хөтлийн цементийн үйлдвэр ойрын үед ашиглалтад оруулна. Арматурын хувьд Бэрэн группын үйлдвэр 2016 он гэхэд ашиглалтад орсноор цемент, арматурын хувьд гаднаас хараат бус болох боломжтой. Харин тэр болтол клинтер буюу цементийн өмнөх шатыг түүхий эд болох чулуунцарыг өмнөд хөршийн Улаан үйлдвэрээс импортолж цемент үйлдвэрлэх яамны саналыг үйлдвэрлэгчид дэмжиж байна.
Үйлдвэрлэгчид: "Урдаас шуудайтай ирж байгаа цементийн чанар алдагдах тохиолдол байдаг. Цемент өөрөө чийгшил авбал урвал явагддаг. Тиймээс бид шинэ цемент авах сонирхолтой байдаг. Дотоодын үйлдвэрлэлийн чанар найдвартай, эргэж буцах эзэнтэй учраас давуу. Үнийн хувьд урдаас орж ирж байгаа цементээс дотоодын үйлдвэрүүд хямд зарах боломжтой."
Өнгөрсөн жил үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 140 тэрбум зарцуулагдсанаас 38 тэрбумыг цементийн, 65 тэрбумыг арматурын импортод зарцуулахаар төлөвлөсөн ч долларын ханш өссөнөөс болж ААН-үүд хөтөлбөрт хамрагдахаас татгалзсан. Үнэ нь ч барилгын улирлын төгсгөлд өссөн. Харин энэ удаад үйлдвэрлэгчдийг дэмжиж импортын хамаарлыг багасгахад яамны гол бодлого чиглэж байна.
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан: “Улаанбаатарт үндсэндээ 4 тээрэм байна. Эдгээр тээрмүүдийн хүчин чадал 380 мянга орчим тонн цемент үйлдвэрлэх боломжтой. Налгар түшиг ХХК тээрмээ ашиглаад 200 мянга орчим цемент үйлдвэрлэх боломжтой гэвэл 500 мянга орчим тонн болно. Энэ жил хөтлийн цемент, шохойн үйлдвэр 600 мянга, Дархан 100 мянга орчим тонн цемент үйлдвэрлэнэ. Тооцоод үзвэл жилд нийт 1.3 сая тонн цементийг дотооддоо үйлдвэрлэх боломж байна. Харин бусдыг нь импортлогч компаниуд оруулж ирэх байх.”
Өмнө нь барилгын компаниуд гуйж, дугаарлаж бетон зуурмаг авдаг байсныг өөрчилж чадсан.
Барилгын салбар өнгөрсөн онд өсөлттэй гарсан нэг шалтгаан нь ЖДҮ-ийн тоног төхөөрөмжийг НӨАТ, гаалийн татвараас чөлөөлөх тогтоолын хүрээнд бетон зуурмагийн үйлдвэрүүдийг олноор байгуулах явдал гэж үйлдвэрлэгчид үзэж байна. зөвхөн өнгөрсөн онд гэхэд энэ чиглэлээр 50 үйлдвэр байгуулагдсан. Өмнө нь барилгын компаниуд гуйж, дугаарлаж бетон зуурмаг авдаг байсныг өөрчилж чадсан. Энэ жил барилгын салбарын өсөлтийг түгжрэлгүй давах боломжтой.
Салбарын сайдтай уулзахдаа тулгамдаж байгаа асуудлаа бизнес эрхлэгчид хэллээ. Урин дулааны цагт машины дугаарын хязгаарлалтыг зохицуулж өгвөл бүтээн байгуулалт саадгүй явах боломжтой тухайгаа хэлж байлаа. Барилгын өртгийг бууруулах арга замуудын талаар бизнес эрхлэгчидтэй салбарын сайд уулзахдаа ярилцлаа. Барилгын өртгийн 40-өөс дээш хувь нь түүхий эдийн үнээс хамааралтай . ялангуяа цемент, арматурыг дотооддоо үйлдвэрлэвэл үнэ өртөг нь 20%-иар буурах боломжтой юм.