Үйлдвэрлэлийн бодлого хэрэгтэй байна
Хөрөнгө оруулалт гэдэг нь эцсийн дүндээ нэг байшин, сургууль барьж босгох л асуудал байдаг. Гэтэл тэр байшинг босгон, үйлдвэрлэж буй барилгын материалыг бид өөрсдөө хийж чадахгүй, бүгдийг нь урд хөршөөс импортоор авч байгаа.
Тэгэхээр хөрөнгө оруулалт гэх мөнгөний дийлэнх нь монголоос гараад явчихдаг учраас энэ нь өөрөө гадаад худалдааны алдагдлыг жил болгон өндөр байлгахад гол нөлөөлж байна. Энэ үндсэн суурь асуудлаа шийдэхийн тулд дотооддоо барилгын материалыг үйлдвэрлэдэг болох шаардлагатайг Засгийн газар нилээд их ярьсан.
Ирэх оны төсөв дээр үйлдвэржилтээ дэмжсэн төсөв мөнгө хэр зэрэг суусан талаар ажлын хэсэгт орсон улс төрийн намын хараат бус, бие даагч гишүүнээс тодрууллаа.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Томоохон хүнд үйлдвэрээ хөгжүүлэх нь бүх намуудын мөрийн хөтөлбөр. Хүмүүсийн сайн орлоготой, сайхан ажилтай байх гэсэн хүсэл мөрөөдөл дээр намууд 20 жил улс төр хийж ирсэн.
Тэгвэл үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд үйлдвэрлэлийн бодлого л бидэнд хэрэгтэй. Төсөвт энэ нь туссан байх ёстой. Төсвийн хөрөнгө оруулалтын зардлын ядаж 30-40 хувийг үйлдвэрлэлийнхээ хөрөнгө оруулалт руу оруулаач. Тэгсэн тохиолдолд хувийн хэвшлүүдээс хөрөнгө оруулалтууд босч ирдэг.
Хүмүүсийн сайн орлоготой, сайхан ажилтай байх гэсэн хүсэл мөрөөдөл дээр намууд 20 жил улс төр хийж ирсэн.
Янз бүрийн гадаад зээл тусламжуудаа хүчийг нь төвлөрүүлж байгаад нэг төмөрлөгийн үйлдвэр барьчихъя. Би ажлын хэсэг дээрээ, УИХ дээр байнга энэ асуудлыг ярьдаг. Засгийн газраас орж ирсэн төсвийн бодлогод энэ тусаагүй. 25 хувь ч хүрээгүй. Хөрөнгө оруулалтын зардалд үйлдвэрлэл, ажлын байр бий болгох.
Ерөөсөө төсвийн бодлогын үндсэн зарчим нь бодит эдийн засгийн сектороо дэмжиж, ажлын байр бий болгон, нэмэн өртөг бий болгож, улс орондоо валютыг гаднаас татаж оруулж ирье. Энэ энгийн бодлого маань Засгийн газраас орж ирсэн төсвийн бодлого дээр байгаагүй. Төсвийн ажлын хэсэг дээр оруулахыг хичээсэн ч хангалтгүй байсан гэлээ.