Ж.Энхбаяр: Төсөвт 139 тэрбум төгрөгийн цоорхой гарах нь
Ирэх оны төсвийн урсгал зардлаар манай улс зээлийн үйлчилгээний төлбөрт 463 тэрбум төгрөг төлөхөөр байгаа аж. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Өмнө нь бид нийт урсгал зардлын нэг хувьтай тэнцэх хэмжээний өр төлбөр төлдөг байсан бол ирэх онд 8.7 хувьтай тэнцэх хэмжээний өр төлбөр төлнө. Алдаа нь юу вэ гэхээр ханшийг 1383 төгрөгөөр авч байгаа.
Өнөөдрийн бодит ханш 1740 төгрөг байна шүү дээ. Энэ хоёрын зөрүү 139 тэрбум төгрөг болж байгаа. Тэгэхээр төсөвт 139 тэрбум төгрөгийн ачаалал үүсэж, энэ хэмжээний хөрөнгө оруулалт гацах магадлалтай байна. Үүнийг анхаарч үзэх хэрэгтэй шүү, гишүүдээ" гэв.