Д.Оюунхорол: Улсын төсөв батлахад зууралдсаар байгаа эрүүл бус байдлыг халах цаг болсон
Монгол Улсын Их Хурлын Гишүүн, МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол
2013.11.14

Д.Оюунхорол: Улсын төсөв батлахад зууралдсаар байгаа эрүүл бус байдлыг халах цаг болсон

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга, МАН-ын бүлгийн 2014 оны төсвийн ажлын хэсгийн ахлагч Д.Оюунхоролтой ярилцлаа

-УИХ дахь намын бүл­гүүдийн  хамтран бай­гуулсан  2014 оны төсвийн ажлын хэсэг амжилттай ажилласан гэж та өглөөний чуулган дээр мэдэгдэлдээ хэлсэн? 

-Тийм ээ. Төсвийн байн­гын хорооноос намын бүл­гүүдийн хамтарсан аж­лын хэсэг гарч 2014 оны төсвийн төсөл дээр чамгүй сайн ажилласаны үр дүнд төсвөө үндсэндээ баталж чадлаа. Бид төсөлд бодитой өөрчлөлтүүдийг хийж тэв­чиж болох олон хөрөнгө оруулалтуудыг танаж, за­рим бодитой хөрөнгө оруу­лалтуудыг нэмж тусгасан.   

Бид хийсэн бүх зүйлээ туйлын сайн болсон гэж абсолют утгаар яриагүй. Парламентын зөвшилцөлд нэг ахиц гарсан. Цаашдаа улс төрийн хүчнүүдийн хоо­ронд үндэсний хэмжээний зөвшилцөл хийж төсвийн тухай хуульдаа өөрчлөлт оруулж Орон нутгийн эрх мэдлийг жинхэнэ утгаар нь бий болгож төсөв батлах процессыг илүү эрүүл болгох ёстой гэж миний хувьд үздэг.

Төсөв маань бодитой байж, хөрөнгө оруулалт зөв болоосой, ард иргэдийн нуруун дээрх хүнд ачаа бага ч гэсэн хөнгөрөөсэй л гэж үзсэн. Үндэсний ста­тис­тикийн хорооноос 2013 оны 10 дугаар сарын байдлаар гаргасан Монголын нийгэм, эдийн засгийн байдлын танилцуулгаас харахад улсын нэгдсэн төсвийн тэнц­вэржүүлсэн тэнцэл 183.0 тэрбумын алдагдалтай, банк­­ны системийн хэм­жээ­­гээр чанаргүй зээл 560.5 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс 254.3 тэрбум төгрөг буюу 83.1 хувиар өссөн, гадаад ху­далдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 582.8 сая ам.доллар, импортын хэм-жээ 398.3 сая ам.доллар, экспортын хэмжээ 184.5 сая ам.доллараар буурсан байна. 

Товч хэлэхэд улсын орлого хумигдаж өр зээл өссөн гэсэн тооцоо судалгаа гарсан байна. Гэтэл өргөн хэрэглээний барааны үнэ өмнөх сараас 1.4 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 10.8 хувиар өссөн байна. Энэ тоо баримтууд бол бодит амьдрал.

Өнөөгийн Засгийн газар ард түмэнд бүх юм болж байгаа, бүтэж байгаа мэтээр харуулахыг хичээж байна. УИХ дахь МАН-ын бүлгээс бодит амьдрал дээр бодитой дүгнэлт хийхийг зорьж байна.  

-Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Чингис бонд бол өр биш, хөрөнгө оруулалт” гэж яриад байгаа. Та нар өр гээд айгаад байдаг? 

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн  “4.1.8-д “улсын өр” гэж Засгийн газрын дотоод, гадаад зээл, санхүүгийн түрээс, Засгийн газрын гаргасан баталгаа, өрийн бичиг, төрийн болон орон нутгийн өмчит болон тэдгээр өмч давамгайлсан хуу­лийн этгээдийн ирээдүйд эргэн төлөх үүрэг хүлээсэн санхүүгийн бүх төрлийн төлбөрийн үүргийн мөнгөн дүн, түүнд ногдох хугацаа хэтэрсэн хүү, алданги, тор­гуулийн нийлбэрийг;” тооцно гээд заачихсан байгаа. 

-УИХ дахь МАН-ын бүлгээс Чингис бондын талаар олон нийтэд сөрөг сэтгэгдэл төрүүлэх, айдас хүйдэс бий болгож байна гэж ярьж байна?
Төсвийн тухай хууль зөрчин, төсвөөс гадуур зарцуулж,  хүүгийн төлбөрт жил бүр 30 сургууль, 50 цэцэрлэг барих хэмжээний татвар төлөгчдийн мөнгийг салхинд хийсгэж байна.

-Шинэчлэлийн Засгийн газар нэг жил хүрэхгүй хугацаанд Засгийн газрын гадаад өрийн хэмжээг 68 хувиар нэмэгдүүллээ. Зас­гийн газар их хэмжээний хөрөнгийг ашиглах ямар ч тооцоо судалгаа, бэлэн тө­сөлгүйгээр олон улсын сан­хүүгийн зах зээл дээр 1.5 тэрбум ам.долларын Чингис бонд босгож зарцуулалтыг Төсвийн тухай хууль зөрчин, төсвөөс гадуур зарцуулж,  хүүгийн төлбөрт жил бүр 30 сургууль, 50 цэцэрлэг барих хэмжээний татвар төлөгчдийн мөнгийг салхинд хийсгэж байна. 

Энэ гаргасан бондын хөрөнгөө гүйцэд зарцуулж чадаагүй, олон тэрбум төг­рөгийн хүү төлсөөр байж дахин  2.1 тэрбум ам.дол­ларын  бонд  босгох, дотоод зах зээлд 1.4 их наяд төг­рөгийн Засгийн газрын үнэт цаас арилжаалахаар төлөвлөснийг  бид буруушааж байна. 

Засгийн  газрын  үнэт   цаас арилжаалахаар төлөв­лөсөн нь улсын өрийн хэмжээг  нэмэгдүүлж Мон­гол улсын санхүү, эдийн засгийг дунд болон урт хугацаанд эрсдэлд оруулах, ирээдүй хойч үедээ өрийн дарамт үлдээх бодит нөхцөл бүрэлдээд байна.

-Цалин хөлс, тэтгэвэр тэт­гэмжийг 30 хувь нэмэг­дүүлнэ гэж МАН-ын бү­лэг үзэж  байгаа.  Энэ бо­ломжтой юу?

-Засгийн газраас Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихдаа ца­лин хөлс, тэтгэвэр тэт­гэмжийг нэмэгдүүлэхээр 200 тэрбум төгрөг төсөвлөсөн нь цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг дунджаар 6-7 хувь нэмэгдүүлэхээр байна. Хамгийн сүүлд цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг 2012 оны 2, 5 дугаар сард нэмэгдүүлснээс хойш дахин нэг ч удаа нэмэгдүүлээгүй. Энэ хугацаанд эдийн засгийн өсөлт 2012 онд 12.3 хувь, 2013 оны эхний хагас жилд 11.3 хувийн өсөлттэй байгаа ч тухайн хугацаанд инфляцийн түвшин нийтдээ 23.3 хувьд хүрч, цалин, тэтгэвэр, тэтгэмжийн ху­далдан авах чадвар буурч, иргэд, хөдөлмөрчдийн амьд­рал хүндэрч байна. 

Иймд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөө­­гийн байдал, өргөн хэрэг­­лээний бараа, бү­тээгдэхүүний үнийн өсөлт, төгрөгийн ху­далдан авах чадвар эрс суларч байгаа энэ үед төрийн албан  хаагчдын цалин, өндөр настны  тэт­гэвэр,  тэтгэмжийн хэмжээг төгрөгийн худалдан авах чадвар, инфляцийн түв­шинтэй уялдуулан 25-30 ху­виар нэмэгдүүлэх зайлш­гүй шаардлагатай гэж үзэж байна. 

Шинэчлэлийн Засгийн газар  төсвийн урсгал зард­лыг 2013 оны түвшинд царцаах бүрэн бололцоог үл тоон, тэвчиж болох урсгал зардлыг даруй 170 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлхээр са­наархаж байгаа нь улс оронд үүссэн эдийн засгийн хүндрэлийг үл ойшоож, цөөн хэдэн сайд дарга нарынхаа эрх ямбыг ард түмний язгуур эрх ашгаас дээгүүр тавьсан бүдүүлэг харалган алхам гэж үзэж байна.