Дөрвөлжин ширээг дугуй болгож хар
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан
2014.03.31

Дөрвөлжин ширээг дугуй болгож хар

Аливаа зүйлийг хүн харахыг хүссэн өнцгөөсөө л ойлгодог гэдэгтэй уншигчид санал нийлэх байх. дугуй дүрсийг дөрвөлжин болгож харж болно.

Үүний адилаар дөрвөлжин ширээг дугуй болгож харахыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн  байнгын хорооны дарга Г.Баярсайхан "уриалав".  Тус байнгын хорооны уржигдар Төрийн ордны "В танхимд модны хулгайн гэмт хэргийн эсрэг дугуй ширээний ярилцлага зохион байгуулсан юм.  Төрийн ордонд дугуй ширээтэй танхим байхгүй. Гэтэл хэлэлцүүлгийн өмнө "дугуй ширээний" хэмээн онцолсон юм. Тиймээс Г.Баярсайхан гишүүн "Энд дугуй ширээ алга. Гэхдээ дугуй ширээний хэлэлцүүлэг гээд ойлгочих" гэсэн юм.