Оюутан цэрэг "албандаа" мордлоо
2014.04.01
Оюутан цэрэг "албандаа" мордлоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Оюутан цэрэг” хөтөлбөр энэ жилээс хэрэгжиж байгаа билээ.
Тэгвэл анхны оюутан цэргүүд өнөөдрөөс “албандаа” мордлоо, Өөрөөр хэлбэл тэд эхний хоёр сар буюу өнөөдрөөс зургадугаар сарын 1 хүртэл цэргийн ерөнхий бэлтгэлийн хоёр кредиттэй сургалтад амралтын өдрүүдэд сурах юм.
Ингээд цэргийн жинхэнэ албаа ирэх зургадугаар сарын 15-наас эхлэн хоёр сар хаана. Энэхүү “Оюутан цэрэг” хөтөлбөрт зөвхөн нэгдүгээр курсийн 18 нас хүрсэн оюутнууд хамрагдах бөгөөд эрүүл мэндийн үзлэгт тэнцээгүй, цэргийн ерөнхий бэлтгэлийн сургалтын зургаан цагийн хичээлийг тасалсан, сургалтын төлбөрөө төлөөгүй бол хасагдах юм байна.