УИХ-ын гишүүн, Гадаад Харилцааны Сайд Л.Болд
2014.04.07
Л.Болд Испанийн гадаад хэргийн дэд сайдтай уулзав
Гадаад харилцааны сайд Л.Болд Испаний Гадаад хэрэг, хамтын ажиллагааны дэд сайд Гонзало де Бенитог 4 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр хоёр талын улс төр, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцов.
Дэд сайд Гонзало де Бенито Гадаад харилцааны сайд Л.Болдод Испаний Гадаад хэрэг, хамтын ажиллагааны сайдын мэндийг уламжлаад, тааламжтай цагтаа Испани Улсад айлчлахыг урив.
Монгол, Испаний Гадаад харилцааны яамд хоорондын Зөвлөлдөх уулзалтыг Испаний талаас тэргүүлж оролцохдоо Хоёр талын зөвлөлдөх уулзалтын тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Испаний Гадаад хэрэг, хамтын ажиллагааны яам хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурсныг Сайд Л.Болд сайшаан тэмдэглэв.