ХААИС “Хатан туул" театртай боллоо
Театртай боллоо
2014.04.15

ХААИС “Хатан туул" театртай боллоо

ХААИС нь оюутны хөгжлийг дэмжих зорилгоор БШУЯ-ны санхүүжилтээр “Хатан туул” оюутан театртай боллоо.Орчин үеийн бүхий л шаардлагыг хангасан тус театрын нээлтэд ХААИС-ийн удирдлага болон МОХ-ны Ерөнхийлөгч Х.Батсайхан, тус сургуулийг төгсөгч уран бүтээлчдийн төлөөлөл оролцлоо.

Энэ үеэр сүүлийн жилүүдэд оюутныхаа хөгжлийн төлөө ихийг хийж бүтээж байгаа сургууль бол ХААИС юм гэдгийг МОХ-ны Ерөнхийлөгч онцолсон юм. “Хатан туул” оюутан театрийн гэрэлтүүлэг, тайз, тоног төхөөрөмж зэрэг нь мэргэжлийн орчин үеийн театрийн шаардлагыг  бүрэн хангасан аж.

Энэ үеэр МОХ-ны Ерөнхийлөгч Х.Батсайхан “Сүүлийн жилүүдэд оюутныхаа хөгжлийн төлөө ихийг хийж бүтээж байгаа сургууль бол ХААИС юм” гэдгийг онцоллоо.

ХААИС  нь мэргэжлийн урлагийн сургууль биш ч гэсэн оюутнуудынхаа авьяасыг нээн хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд ихээхэн анхаарч ирсэн. Тухайлбал тус сургууль нь цэнгээнт бүжгийн улсын 13 удаагийн аварга, ДАШТ-ний 7,8-р байрын шагналт”Хатан туул” болон ардын хөгжмийн “Хатан эх”зэрэг урлагын хамтлагтай билээ. Тиймээс энэхүү театрынхаа нэрийг сургуулийнхаа нэрийг улсдаа болон дэлхийд сурталчилж байгаа Хатан туул хамтлагынхаа нэрээр нэрлэсэн байна. Мөн энэ өдөр тус сургууль мультимедиа студи байгуулсанаа МОХ-ны удирдлага болон багш нартаа танилцууллаа.

Тус студи нь бүхий л төрлийн фото болон видео бичлэгийн эвлүүлэг хийхээс гадна багш нарын Е-хичээл явуулах боломж нөхцөлийг бүрдүүлэх аж.