Б.Гарамгайбаатар: МАН үүнийг далимдуулж хуулиар засгийн газрыг унагах бодлого барьж байна
“Eagle” телевизийн Бадарчийн Жаргалмаа Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатартай ярилцлаа.
- Өнөөдрийн /04.17/ нэгдсэн чуулганы талаар мэдээллийг үзэгчиддээ хүргэе. Давхар дээлийг 2014 оны долдугаар сарын 1-ээс тайлах нь зүйтэй гэсэн саналыг гишүүдийн олонхийн саналаар баталчихлаа. Та ямар саналтай байсан бэ?
Ерөнхийлөгчийн өргөн барьснаар нь дэмжиж байсан. Нэг ёсондоо засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах тухай “Засгийн газрын тухай хууль"-д Ерөнхийлөгч тодорхой байр сууриа илэрхийлсэн. Тиймээс би Ерөнхийлөгчийн байр суурийг дэмжиж байсан.
- Үндсэн чиг үүргийн яамны сайд нарыг үлдээгээд бусад сайд нараа өөрчлөх асуудал яригдаад байна. Тэгэхээр засгийн газар үйл ажиллагаагаа явуулаад хоёр жил өнгөрсөн байхад эргээд энэ засгийн газрын үйл ажиллагааг ойлгоод аваад явчих боловсон хүчин, хүний нөөц хэр байгаа бол?
Би Ерөнхийлөгчийн байр суурийг дэмжиж байсан.
Хүний нөөц байгаа. Мэдээжийн хэрэг ардчилсан намд тодорхой боловсон хүчнүүд хангалттай бий. Тэгэхээр чуулганы хуралдаанаар байнгын хороон дээр цөөнх болсон санал дэмжигдэж гарч ирлээ. Энэ бол Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулиас арай өөр нөхцлөөр гэсэн үг. Тэгэхээр засгийн газрын гишүүнээр УИХ-ын гишүүн тодорхой хувиар ажиллаж болно гэсэн чиглэл нь дэмжигдсэн байгаа. Хугацааны хувьд энэ оны долдугаар сарын 1 гэдэг дээр дэмжигдээд байна.
- Зарим гишүүд МАН хэтэрхий улайрч байна гэдэг зүйлүүдийг ярьж байсан. Өмнө нь дөрвөн удаа давхар дээл өмсөж үзсэн Ц.Нямдорж гишүүний хувьд ч ичгэвтэр зүйл болж байгаа. МАН үнэхээр тэгж улайраад байна уу?
Ер нь их л улайрч байгаа. Үндсэндээ Үндсэн хуулийг эргэж харсан ч, Үндсэн хуулийг анх зохиож батлалцаж байсан хүмүүсийн өнөөдрийн ярьж байгаа байр суурийг харахад ер нь аль ч улс оронд байдаг засаглалын хэм, хэмжээ ижил тэнцүү байх нөхцлийг л хангасан хуулиар бид үйл ажиллагаа явуулах нь оновчтой гэдэг дээр бид зогсож байгаа. Одоо бол МАН үүнийг далимдуулж хуулиар засгийн газрыг унагах бодлого барьж байна.