УИХ-ын гишүүн Д.Ганбат
2014.04.21
Д.Ганбат баярласан сэтгэгдлээ бахархалтай илэрхийлэв
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Бразили, Индонез улсад суух Элчин сайдуудыг томилох асуудлыг хэлэлцсэн юм. Энэ үеэр эмэгтэй хүн элчин сайдаар сонгогдож байгаад олон гишүүн баярлаж байгаагаа илэрхийлж, ажлын амжилт хүссэн юм.
Энэ дундаас Д.Ганбат гишүүн баярлаж байгаагаа сэтгэгдлээ хамгийн өвөрмөцөөр илэрхийлээд амжсан юм. Тодруулбал, тэрбээр шинэхэн элчин сайдуудад хандан "Манай Ардчилсан нам гарснаас хойш эмэгтэйчүүдийг их дэмжиж байгаа. Энэ нь ч их зөв шийдвэр. Манай эмэгтэйчүүд дэлхийд мэдлэг, боловсролоороо илүүрхэж байгаа. Тиймээс дээрх хоёр оронд Монгол Улсын нүүр царай болон энэ хоёр бүсгүйчүүд маань зогсож байх нь. Тийм чадалтай гэх нь хаашаа юм. Харин цэцэг цэврүү шиг хоёр бүсгүйг явуулж байна" гэж хэлээд ангийнхаа нөхдийг хөгжөөгөөд амжсан.