21 хэвшлийг Монгол айл бүрт хэвшүүлэхээр эрүүл мэндийн довтолгоог эхлүүлнэ
Халдварт өвчний гаралт буурсан дүн буурсан дүн мэдээ байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд орчны бохирдолтой үүдэлтэй шар болон цусан суулга өвчний гаралт нэмэгджээ.
Иймээс эрүүл мэндийн яам болон Нийслэлийн МХЕГ, хотын захиргаанаас цаашид орчны бохирдлыг бууруулахад иргэдийг оролцуулахаар төлөвлөж байна. Усан суулга болон шар өвчний гаралт гэр хороололд их байна. Нийслэлийн 70 орчим хувь нь инженерийн шугам сүлжээтэй холбогдоогүй байгаа өнөөгийн байдлаас үүдэлтэй ариун цэврийн дэглэм алдагдсан. Тодруулбал, нийт иргэдийн 0.9 хувь нь тогтмол бие засах газаргүй байгаа.
Нэн тэргүүнд иргэдийн ухамсарт нөлөөлөх шаардлагатайг хороодын засаг дарга нар хэлж байлаа. Иргэн, гудмандаа, үнс нурмаа асгаж, хогоо ил задгай хаяхгүй байх, угаадсаа гаргаад цацдаггүй байхаас ажил эхэлнэ.
Эрүүл мэндийн яамнаас иргэдэд хүрээлэн байгаа орчноо цэвэр байлгахын ач холбогдол болон бусад, мэдээ, мэдээлэл олгох чиглэлээр ажлаа эхлүүлж байна. Үүнд 3 тэрбум төгрөг зарцуулах юм.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал: “Хүн амынхаа эрүүл мэндийн боловсролыг сайжруулахын тулд нийтдээ 3 тэрбум төгрөг зарцуулж хойшлуулшгүй хэвшүүлвэл зохих 21 хэвшлийг энэ жил Монгол айл бүртээ хэвшүүлэхээр эрүүл мэндийн довтолгоог эхлүүлэх гэж байна.”
Нийслэлийн МХЕГ-аас иргэдийн гомдлын дагуу аж төрөх орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна. Гэхдээ бүх хяналт шалгалтыг мэргэжлийн хяналтын байгууллагад төвлөрүүлэхээс илүү амьдралд ойр зохих зохицуулалтыг хийх хэрэгтэй байдгийг учирласан.
Иргэн эрүүл аюулгүй орчинд аж төрөх ажлыг бие хүний төлөвшлөөс эхлүүлэх нь. Энэ ажилд хороодын засаг дарга нар түлхүү оролцох үүрэгтэй. Цаашид айл өрх бүр зохих стандартын дагуу 00-тэй байхаас эхлэн бусад зүйлсийг зөв голдиролд оруулах юм.