МОХ-ны Ерөнхийлөгч Х.Батсайхан Завхан аймагт ажиллалаа
МОХ-ны Ерөнхийлөгч Х.Батсайхан
2014.04.22

МОХ-ны Ерөнхийлөгч Х.Батсайхан Завхан аймагт ажиллалаа

МОХ-ны Ерөнхийлөгч Х.Батсайхан Завхан аймагт 3 хоног томилолтоор ажиллаад ирлээ.

Энэ үеэр МУИС-н Завхан сургуулийн оюутан суралцагчидтай уулзаж тэдний санал бодлыг нь сонсож цаашид холбооноос хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааг танилцууллаа.

Мөн 2 шилдэг оюутныг Манлайлагч Оюутан алтан медалиар шагнасан юм.

Завхан аймгийн төгсөх 11-р ангийн сурагчдын урилгаар тэдэнд мэргэжил сонголтын талаарх лекц уншиж мэдээлэл өгч тэдний асуусан асуултанд чөлөөтэй хариулж нэгэн өдрийг үр дүнтэй өнгөрүүлсэн юм. Цаашид МОХ-оос орон нутагт суралцаж буй оюутан залуусын нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр тодорхой ажлуудыг төлөвлөн ажиллахаа Х.Батсайхан Ерөнхийлөгч илэрхийлж байлаа.