О.Баасанхүү гишүүн оюутнуудад илтгэл тавина
Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү
2014.04.15

О.Баасанхүү гишүүн оюутнуудад илтгэл тавина

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Зохистой төрийн тогтолцоо ба мэдлэгт суурилсан төрийн бодлого” сэдвээр маргааш 12:00 цагт МУИС-ийн дугуй зааланд оюутнуудад илтгэл тавина.

Энэ үеэр оюутнуудтай чөлөөт уулзалт, ярилцлага хийх юм байна. Түүний хувьд хуульч мэргэжилтэй бөгөөд Хууль зүйн салбарт хэрэгжиж байгаа хууль, тогтоомжийн хүрээнд шүүмжлэлтэй ханддаг. Харин УИХ-д орж ирснээр төрийн бодлого хэрхэн хэрэгжиж байгаа талаар оюутнуудад илтгэл тавихаар болсон нь энэ.