О.Баасанхүү: Шүүх хэний талд үйлчлэхийг мэдэхгүй байна
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны эхэнд О.Баасанхүү гишүүн Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг хэлэлцэх асуудлын дараалалд оруулахаар санал гаргасан ч "Тусгай хяналтын дэд хороо ТЕГ-т албан бичиг явуулсан. Хариу ирсний дараа хэлэлцэх ёстой" гэдгээр уг асуудлыг хойшлуулжээ.
ячХарин энэ үеэр Х.Тэмүүжин "О.Баасанхүү чамайг шүүхэд өгнө. Чамайг үзэн ядаж байна. Миний нэр хүндийг баастай хутгалаа" хэмээн бухимдлаа илэрхийлсэн байна. О.Баасанхүү гишүүнээс энэ талаар тодруулахад “Х.Тэмүүжин намайг шүүхэд өгнө гэсэн. Шүүх хэний талд үйлчлэхийг мэдэхгүй байна” гэв.
өбТэгвэл уг асуудлаар байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж “Байнгын хорооны гишүүдэд хангалттай мэдээлэл алга. Цахим хуудсаар гарч байгаа мэдээлэлд итгэхэд бэрх. Баттай эх сурвалж болж чадахгүй шүү дээ. Үүнээс болоод хурлын товыг хойшлуулаад байна. “Төр төмбөгөр ёс ёмбогор” гэдэг дээ.
“Цахим хуудас ийм юм бичсэн байна” гэдэг өнцгөөр асуудалд хандаж болохгүй. "Тусгай хяналтын дэд хороо ТЕГ-т албан бичиг явуулсан. Хариу ирсний дараа хэлэлцэнэ. Ёс зүйн хороонд прокурорын байгууллагаас бичиг ирэх ёстой. Үүнийг тусгай хяналтын дэд хороо хэлэлцээд гаргасан шийдвэрээ бидэнд дуулгасны дараа Хууль зүйн байнгын хороо хуралдана” гэлээ.