2011.02.08

“Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөр – хөдөөг хөгжүүлж, төвлөрлийг сааруулна

Анх 500 мянган хүн амьдрах төлөвлөлттэй байгуулагдсан нийслэл хотын даац өнөөдөр 3 дахин хэтэрч Монгол Улсын нийт хүн амын тал хувь нь нийслэлд амьдарч байна. Сүүлийн жилүүдэд хөдөөгөөс хотруу чиглэсэн шилжилт хөдөлгөөн эрс нэмэгдсэн нь хотод ч, хөдөөд ч иргэдийн амьжиргааг улам доройтуулж байгаа. Иймээс төвлөрлийг сааруулахын тулд хөдөөгөө хөгжүүлэх ёстой гэсэн зарчмаар хөтөлбөрийг боловсруулан, ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж батлуулсан бөгөөд хөтөлбөрийн хүрээнд аймгийн төвүүдийг нийслэлтэй болон ойролцоох хилийн боомтуудтай холбосон 5572 км авто зам, Улаанбаатар хотод 35 байршилд 80 мянган айлын орон сууц, бүсийн тулгуур төв болон аймгийн төвүүдэд 25 мянган айлын орон сууц тус тус баригдах юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.