Улсын тэргүүний тариаланчид шагналаа гардлаа
2011.01.21

Улсын тэргүүний тариаланчид шагналаа гардлаа

Төв аймгийн Цээл сумаас “Улсын тэргүүний тариаланч хамт олон”-оор шалгарсан “Шим үр” ХХК, “Улсын Тэргүүний тариаланч” Батжавын Дамдинсүрэн нарт Монгол улсын Шадар сайд М.Энхболд 2011 оны 1 дүгээр сар 21-ны өдөр батламжийг нь гардууллаа. Шадар сайд тэргүүний тариаланчдад Засгийн газрын өмнөөс болон хувиасаа баяр хүргээд олсон амжилтаа ирэх жилүүдэ д улам бататган ажиллахыг хүсэн ерөөлөө. Төв аймгийн Цээл сумын “Шим үр” ХХК-ний хамт олон үр, техник, технологи, сав агуулах, үтрэм, техник үйлчилгээний байрандаа шинэчлэл хийхийн зэрэгцээ орон нутгийнхаа залуус болон орлого багатай өрхүүдэд дэмжлэг үзүүлж, ажлын байраар хангасан байна. Мөн нэгж талбайгаас авч байгаа ургацын хэмжээг 22,1 цн-т хүргэж сүүлийн 3 жилийн амжилтаараа “Улсын Тэргүүний тариаланч хамт олноор шалгарсан бол механикжуулагч Батжавын Дамдинсүрэн 670 га-аас 1310 тнн үр тариа хураан авсан амжилтаараа “Улсын тэргүүний тариаланч” болжээ.

 

Засгийн газраас энэ жил “Улсын сайн малчин” 43, “Улсын тэргүүний фермер” 3, “Улсын тэргүүний тариаланч хамт олон” 10, 15 “Улсын тэргүүний тариаланч”-ийг тодруулсан юм.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.