Малчдын зээлийг cap бүр олгох 21 мянгаар хаана
2010.10.20

Малчдын зээлийг cap бүр олгох 21 мянгаар хаана

Гадаадын дууны үг, аяыг хулгайлаад дуулчихсан дуучид Монголд цөөнгүй. Тэгвэл сүүлийн үед Засгийн газар УИХ-ын гишүүдийн саналыг хулгайлдаг болчихсон бололтой. УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Сүхбаатар нар өнгөрсөн дөрөвдүгээр сард «Иргэн бүрт хүртээх хишиг, хувиас банканд зээлтэй малчдын өрийг төлүүлэх зорилгоор Засгийн газрын үнэт цаас гаргах» тогтоолын төслийг санаачилж, Засгийн газарт хүргүүлж байсан.

Тэд Хүний хөгжлийн сангаас иргэн бүрт хишиг, хувийг хүртээхдээ малчдын хувьд тэдгээрийн банканд тавьсан зээлийн өрийг нь төлөх арга замыг хэрэглэх нь мөнгөний ханш бууралт буюу инфляцийг хөөрөгдөхгүй байж, мал аж ахуйн үйлдвэрлэлд учирсан хохирлыг богино хугацаанд арилгаж, малгүйжилтээс нийгэмд учрах сөрөг нөлөөллүүдээс ангижрахад дөхөм болно гэж үзэж байв. Харин Засгийн газар энэ асуудлаар зургадугаар сард хуралдахдаа тэдний саналыг хүлээж авах боломжгүй гэсэн шийдвэр гаргасан юм. Тэрхүү шийдвэртээ Хүний хөгжил сангийн тухай хуульд мөнгөний зарцуулалтыг заачихсан учраас боломжгүй, малчид тэгж хүсч байгаа эсэх нь тодорхойгүй энэ тэр гээд л бичсэн байв.

Гэтэл саяхнаас Засгийн газар малчдын банкны зээлийг чөлөөлөх талаар ярьж эхэллээ. Учир нь одоогийн байдлаар арилжааны гурван банк дээр малчдын 57 тэрбум төгрөгийн зээл байгаа аж. Үүнийг ирэх онд иргэн бүрт cap бүр өгөх 21 мянган төгрөгөөр хаалгах тооцоо хийж байгаа гэнэ. Сангийн сайд С.Баярцогт саяхны нэг өдөр чуулганы хуралдаан дээр «Зээл, хүүгийн асуудлыг бүхэлд нь cap бүр олгох гэж байгаа 21 мянган төгрөгөөс зохицуулах шийдвэрийг Засгийн газар гаргасан. Банкууд дээр тооцоо хийж байгаа. Тийм учраас малчидтай холбоотой зээлийн асуудал ХААН банк, Хадгаламж банк, Хас банк дээр бүрэн шийдэгдэх бололцоотой» гэж байлаа. Тэгэхээр Засгийн газар хүний санааг хулгайлахдаа гаргуун болж дээ.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.