“Улсын сайн малчин” Баянцагаанаас төрлөө
2011.01.24

“Улсын сайн малчин” Баянцагаанаас төрлөө

Монгол Улсын Шадар сайд М.Энхболд өнгөрсөн амралтын өдрүүдэд Төв аймгийн Угтаал цайдам,Сүмбэр, Борнуур, Баянцагаан суманд ажиллаж бар жилийн улсын сайн малчин, тариаланч, тэргүүний фермерт шагналыг нь гардуулсан юм. Шадар сайдтай хамт УИХ-ын гишүүн Д.Дондог, Төв аймгийн засаг дарга Ц.Энхбат нар болон албаны бусад хүн явлаа. Эхний очсон Угтаал цайдам суманд Уушиг-Хайрхан","Мөнх-шижир"компанид 'Улсын тэргүүний тариаланч хамт олон" -ы шагналыг нь гардуулав. Түүний дараа Сүмбэр сумын иргэн Б.Шолхоон, Борнуур сумын иргэн Б.Агваан-содном нарт 'Улсын тэргүүний тариаланч"цол олгов. Борнуураас Бат-сүмбэр сумын "Үдлэг" багт ирж Д.Отгонбаатарт "Улсын тэргүүний фермер"-ийн шагналыг нь гардуулсан. Шадар сайдын Төв аймгийн зарим суманд бар жилийн алдартны шагнал гардуулах ажил Баянцагаан сумын малчин Д.Лхагвасүрэнд "Улсын сайн малчин" шагнал өгснөөр өндөрлөсөн юм.Улсын тэргүүний тариаланчаар шалгарсан Б.Агваан-содном, тэргүүний фермийн ахлагч Д.Отгонбаатар нараас цөөн асуултад хариу авлаа.

Д.ОТГОНБААТАР: НЭГ ҮНЭЭНЭЭС ӨДӨРТ 15-20 ЛИТР СҮҮ АВДАГ

-Фермээ хэдэн онд байгуулсан бэ. Одоо хэдэн үнээ сааж байна?

-2000 оноос фермерийн аж ахуй эрхэлсэн. Одоо сүүний чиглэлийн 20 үнээтэй үйл ажиллагаа явуулж байна.

-Сүүнийчиглэлийнхгэхээр ямар үүлдрийн үхэр вэ?

-Алтай  үүлдрийнх.Батсүмбэрийн сүүний фермд анх Казахстанаас оруулж

ирсэн юм билээ.

-Сүүгээ яаж борлуулдаг вэ?

-"Сүү хувьцаат" компаниас ирээд авчихдаг юм. Байнгын гэрээтэй түнш байгууллага. Манайх чинь дээр үеийн томоохон ферм хаагдсанаас хойшхи зах зээлийн үеийн анхны загвар ферм. Одоо гурван хүн ажиллаж байгаа. Намар хадлангийн үеэр зургаан хүн нэмж цалинжуулдаг.

-Нэгүнээнээс өдөртхэдэн литр сүү авдаг вэ?

-Зуны улиралд өдөрт хоёр удаа саахад нэг үнээнээс нийт 15-20 литр сүү авдаг. Одоо 16 үнээ сааж байна. Өдөрт 160 литр сүү борлуулж байна.

-Өмнө нь шагнал урамшуулал их авч байв уу?

-Сум, аймгийн аваргаар шалгарч байсан. ХХААХҮЯ-ны жуух бичгээр шагнуулж байсан.

 

Б.АГВААНСОДНОМ: ӨВЛИЙН УЛИРАЛД НОГООТАРИХ БОЛОМЖТОЙ

-Ногоо тариалалтын шинэлэг арга нэвтрүүлсэн гэсэн. Ямар арга вэ?

-Орчин үеийн шинэлэг технологиор ногоо тарьдаг. Шинэлэг гэдэг нь ногоогоо маш хурдан ургуулж, хурдан хурааж авахыг хэлж байгаа юм. Манайхан ногоо нь ургачхаад байхад услаад байдаг шүү дээ. Гол нь услахад биш, дараа дараагийн үрийн сэлбэлтийг хурдан хийж байх ёстой юм.

-Хэчнээн төрлийн ногоо тарьж байна, ажилчин олонтой юу?

-Хүлэмждээ 17 төрлийн 28 сортын ногоо тарьдаг. Хавар, намрын улиралд ажилчдын тоо 30 дөхөөд ирдэг.

-Хэзээнээс ногоо тарьж эхэлсэн бэ?

-Би 1982 онд цэргээс ирээд л Борнуурын сангийн аж ахуйд ногоо тарьсан. Манай аав ээж тэнд ажилладаг байсан юм. Тэр үед манайхан нэгдээд "Ахан дүүсийн салаа" гэдэг нэртэй ногоо тарих баг болж байлаа.

-Жилийн дөрвөн улиралд ногоо тарих боломж бий юу?

-Боломжтой. Хүлэмжээ халаалттай болгож чадах юм бол өвлийн улиралд ч тарина. Бид ч гэсэн удахгүй өвлийн улиралд олон төрлийн ногоо тарих төлөвлөгөөтэй байна.

-Одоо ч тарьж байгаа юм биш үү?

-Жижиг  талбайд хэдхэн төрлийн ногоо л тарьж байгаа.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.