Сургагч багш нар гэрчилгээгээ гардан авлаа
2014.04.27
Сургагч багш нар гэрчилгээгээ гардан авлаа
Баянгол дүүргийн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа Наркологийн эмнэлэг хамтран ерөнхий боловсролын сургуулиудын захирал, нийгмийн ажилтан, эмч, багш нарт зориулсан “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Мансуурал донтолтоос өсвөр үеийг хамгаалах” сургагч багш бэлтгэх гурван өдрийн сургалтыг санаачлан эхлүүлсэн билээ.
Сургалтанд төрийн өмчийн 17 сургуулийн 70 гаруй төлөөлөл хамрагдсан бөгөөд тэдэнд Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Дэлгэрбат, ажлын албаны дарга М.Бадрах болон дүүргийн засаг даргын орлогч П.Цэцэгмаа нар сургалтанд амжилттай хамрагдсаны илэрхийлэл болгон гэрчилгээ гардуулан өглөө. Сургалтанд хамрагдсан оролцогчдын төлөөлөл Баянгол дүүргийн удирдлагуудтай уулзах үеэрээ цаашид ийм төрлийн сургалтыг тогтмол, урт хугацаатай явуулж байвал үр дүн нь бодитоор гарна гэдгийг хэлж байсан юм.