Бонд, үнэ тогтворжуулах хөтөлбөрт УИХ хяналт тавих ёстой
Монгол Улсын төсөв, эдийн засгийн бодлогыг тодор хойлж явсан үе үеийн Сангийн сайд, Төвбанк ны Ерөнхийлөгч нартай УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямба цогт өчигдөр уулзав.
Уулзалтад Ерөн хий сайд асан Д.Содном, Сангийн сайд асан Ц.Молом, Э.Бямбажав, Д.Даваасамбуу, Д.Хаянхярваа, Монгол банкны ерөнхийлөгч асан А.Батсүх, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан Р.Буд, Т.Очирхүү нар оролцож, улс орны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, эдийн засгийг эрчимжүүлэх Засгийн газрын 23 арга хэмжээний талаар байр сууриа илэрхийллээ.
Тэд эдийн засгийг эрчим жүүлэх тухай Засгийн газрын тогтоо лын төсөлд лоозон маягийн санал цөөнгүй туссаныг дурдаж, төсвийн хөрөнгөөс гадуур эргэлдэж буй бонд, Үнэ тогтворжуулах хөтөлбөрт УИХ зайлшгүй хяналт тавих ёстой гэв. “Үүний тулд Улсын төсвийн тодотголыг Парламентаар цаг алдалгүй хэлэлцэж, бонд болон бусад хөрөнгийг улсын нэгдсэн төсөвт төвлөрүүлж, УИХ-аас Засгийн газарт тавих хяналтыг сайжруулах хэрэгтэй. Улс орны эдийн засаг нэг жилийн хугацаанд хүндэрсэн нь Засгийн газрын бодлогогүй үйл ажиллагаатай холбоотой, дөрвөн сарын төлөвлөлтийг харж чадахгүй байгаа Засгийн газар эдийн засгийг 100 хоногт эрчимжүүлж чадах эсэх нь эргэлзээтэй” гэж үзэж байна.