10-20 жилийн эдийн засагт үр нөлөөтэй байх алхамуудыг хийх ёстой
2014.04.25

Б.Бямбасайхан: 10-20 жилийн эдийн засагт үр нөлөөтэй байх алхамуудыг хийх ёстой

Эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээг засгийн газраас өргөн бариад байгаа билээ. Хэдийгээр оройтсон ч эдийн засгийг өсөлтийг дэмжих арга хэмжээ авч байгаа нь сайшаалтай байгаа. зарим саналууд урт хугацааны тогтвортой бодлого болж чадахгүй гэж хувийн хэвшлийнхэн шүүмжилж байгаа юм. Эдийн засгийг эрчимжүүлэх 23 саналуудаас хувийн хэвшлийнхэн эргэлзээтэй гэж харсан хэд хэдэн саналыг онцолж байна.

Нэгдүгээрт, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого баталсантай уялдан ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах болоод ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагааг сэргээхтэй холбогдох хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх гэсэн санал дээр хувийн хэвшлийнхэн хэрэв хөрөнгө оруулагчдыг татахыг хүсэж байгаа бол одоо байгаа хуулиа тогтвортой, 15-20 жил мөрдөх хэрэгтэй гэж үзэж байна.

Хоёрдугаарт, Ашигт малтмал, тансаг хэрэглээнээс бусад салбарт ажиллаж байгаа аж ахуй нэгжид  татварын таатай нөхцлийг бүрдүүлж ажиллах гэдэг санал дээр жижиг дунд бизнес эрхлэгчид цахим хэлбэрээр татвар төлөх бололцоог олгох хэрэгтэй гэсэн юм.

Гуравдугаарт, Төрийн өмчийн тогтолцоог шинэчилж, засаглал, удирдлага, хараат бус үйл ажиллагааг бизнесийн зарчимд бүрэн нийцүүлэх, энэ хүрээнд “Монголын баялаг”холдинг компанийг байгуулах, засгийн газраас төрийн өмчит компанитай зөвхөн татвар ноогдуулах ашиг хуваарилах сувгаар харилцдаг тогтолцоог бүрдүүлдэг байх гэсэн санал дээр энэхүү компаний эзэмшигчид хэн байх вэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй юм.

Хэрэв хөрөнгө оруулагчдыг татахыг хүсэж байгаа бол одоо байгаа хуулиа тогтвортой, 15-20 жил мөрдөх хэрэгтэй

Төрийн байгууллага өөрөө хамгийн их шат дамжлагатай тендер зарлахад будилдаг, авилга ихтэй гээд асуудал их гардаг учраас бизнесийн харьцаанд зөв ордоггүй гэж шүүмжлэх хувийн хэвшлийнхэн байгаа юм. Ер нь зөв саналууд олон байгаа боловч зарим саналуудыг илүү тодорхой болгож, хэмжээ хязгаар зааж өгөх хэрэгтэй бөгөөд богино хугацааны зохицуулалт бус урт хугацааны шийдвэртэй бодлого хэрэгтэй байна гэж тэдний зүгээс хэлж байна

Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга Б.Бямбасайхан: "Тэгэхээр өнөөдөр авч хэрэгжүүлэх авч хэрэгжүүлэх арга хэмжээ 100 хоног биш, харин дараагийн 10-20 жилийн эдийн засагт үр нөлөөтэй байх алхамуудыг бид хийх ёстой. Тэр нь дэд бүтэц болоод уул уурхайн том төслүүдээс эхлэх хэрэгтэй. Эдгээр төслүүд хэрэгжиж эхэлснээр маш олон ажлын байр эдийн засагт бий болно. Мөн  бидэнд шаардлагатай валютын урсгал Монголд орж ирнэ."