С.Бямбацогт: Д.Сугар манай намтай  хамаагүй
Д.Сугар манай намтай хамаагүй
2014.04.22

С.Бямбацогт: Д.Сугар манай намтай хамаагүй

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр үдээс өмнө хуралдсаны дараа бүлгийн дарга С.Бямбацогт, бүлгийн дэд дарга Д.Оюунхорол нар мэдээлэл хийсэн юм.

Ардын намын бүлгийн хуралдаанаар энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх Хяналтын тухай хууль, Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төслүүдийн талаар хэлэлцжээ. Бүлгийн даргын зүгээс Хяналтын тухай хуулийг өмнө нь Засгийн газраас өргөн барьсан ч эргүүлэн татаж байсан.

Мэргэжлийн хяналтын чиг үүргийг задалж болох ч яамд дээр бус төрийн бус байгууллага дээр төвлөрүүлэх нь зүйтэй гэдгийг мэдэгдлээ. Хяналтын хуулиар МАН- ын бүлэг ажлын хэсэг байгуулахаар болсон байна.

Хяналтын тухай хууль, Эдийн засгийг эрчимжүүлэх төсөл хоёрыг эргүүлэн татаад дахин өргөн барьж байгаа нь Засгийн газар бодлогогүй байна гэж үзээд МАН-ын бүлгийн зүгээс дүгнэлтээ Засгийн газрын болон УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн болоод сайдын албыг давхар хашиж байгаа 17 хүн кноп дарсан билээ. Тэгвэл тэднийг өөрсдийнхөө төлөө санал өгсөн гэж үзээд иргэн Б.Цэрэн Цэцэд ханджээ.

Эдийн  засгийг эрчимжүүлэх төслийг хэлэлцүүлэх үеэр танилцуулсан байна. “Засгийн газар хоёр жилийн хугацаанд хүндрүүлсэн эдийн засгийг 100 хоногт эрчимжүүлж чадах уу. Өнгөрсөн баасан гаригийн чуулганы хуралдааны үеэр эдийн засаг хямарсан гэдэгтэй Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд ч санал нэгдсэн. Засгийн газар бодит байдалтай эвлэрч, үүнээс гарахын тулд УИХ-д хандаж байна гэж ойлгож байна. Тиймээс Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төслөөр МАН-аас ажлын хэсэг байгуулахаар болсон” гэдгийг бүлгийн дарга онцоллоо.

Засгийн газар хоёр жилийн хугацаанд хүндрүүлсэн эдийн засгийг 100 хоногт эрчимжүүлж чадах уу.

Мөн С.Эрдэнэ сайдыг Засгийн газрын танхимын зарчмаар ажиллах байр сууриа зөрчиж Хамтын тэтгэврийн тухай хуулийг өргөн барьсан нь буруу гэлээ. Хуулийг боловсруулахдаа Засгийн газраас санал аваагүй, тооцоо судалгаагүй байна гээд уг хуулийг дэмжих боломжгүй гэсэн шийдвэр гаргасан гэлээ. Санал хураалтад оролцсоноор УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 91.6, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8.2 дахь заалтыг тус тус зөрчсөн

-Цэцийн гишүүн Д.Сугарыг МАН өмгөөлж байгаа нь ямар учиртай юм бэ?

-Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар 2004 онд Төрийн өмчийн хорооны дарга болсноос хойш Төрийн албаны хуулиар МАН- аас татгалзсан. МАН-ын бүлгийн зүгээс энэ хүнийг өмгөөлөөд, хамгаалаад байгаа зүйл байхгүй. Аливаа асуудалд УИХ дээр ултай, суурьтай шийдвэр гарах ёстой. Үндсэн хууль шийдэх асуудлыг УИХ дээр оруулж ирж байгаа нь хууль зөрчсөн асуудал болно.

Тиймээс асуудлыг оруулж ирсэн хүмүүс нь өөрсдөө буруудна. Нэг хүн дээр хоёр арга хэмжээ авч тухайн хүнээ хэлмэгдүүлж болохгүй. Тиймээс уг асуудлыг нухацтай судалж байж хэлэлцье гэдэг дээр МАН- ын гишүүд бус бусад олон гишүүд ч дэмжиж байсан. Гэтэл үүнийг МАН-тай наах гэж, Монгол ардын намыг муухай харагдуулах гэж, хамгаалаад байгаа мэт ярьж байгаа нь хэтэрхий гэж үзэж байгаа юм байна.

Өнөөдөр бодлогогүй, төрлийн алба болсон төрийн албыг бодлоготой, ухаалаг болгоё.

Өмнө нь УИХ-ын чуулганы нэгдсэн чуулганаар Дээд боловсролын санхүүжилтийн тухай хуулийг хэлэлцэхэд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол нарыг хувийн их, дээд сургуультай учир хуралдаанд оролцуулалгүйгээр танхимаас гуйвуулж байна.

-Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан “давхар дээл”- ийг тайлах төслийг хэрэгжүүлэх хугацаа энэ онд хэрэгжихээр чуулган дээр дэмжигдсэн. Хэрэв энэ хэвээр батлагдвал Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орно гэсэн үг үү. Ерөнхийлөгч хориг тавина гэдгийг АН- ын гишүүд мэдэгдээд байна?

-Ерөнхийлөгч хориг тавих эсэх дээр би хэлж мэдэхгүй. Засгийн газар огцрохгүй байх бололцоотой. Үндсэн чиг үүргийн дөрвөн яам, Шадар сайд, Ерөнхий сайд нь огцрохгүй. Жагсаалтаар орж ирсэн гишүүд нь УИХ-аас татгалзвал Засгийн газар үйл ажиллагаагаа явуулах бололцоотой. Өнөөдөр бодлогогүй, төрлийн алба болсон төрийн албыг бодлоготой, ухаалаг болгоё. Аль болох хурдан нийгэм, эдийн засгийн байдлаа сайжруулъя.