Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төслийг дэмжив
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өчигдөр үдээс өмнө хуралдан завсарласны дараа үргэлжлүүлэн 14 цагт хуралдав. Байнгын хорооны үдээс өмнөх хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны тайланг хэлэлцсэн юм.
Тус байнгын хорооны хэлэлцсэн дараагийн асуудал нь Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл байв. Байнгын хорооны хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан энэхүү тогтоолын төслийг оройтсон арга хэмжээ болж байгааг шүүмжилсэн юм. Харин УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл одоогоос нэг жилийн өмнө эдийн засгийг богино, дунд хугацаанд хүндрэлээс гаргах УИХ-ын тогтоол гарах ёстой гэж зарим гишүүд үзсэн ч тогтоол гарахгүй их удсан.
Яагаад Засгийн газар өөрсдийнхөө хийх ажлыг нэн яаралтай гэж нэрлээд Эдийн засгийн байнгын хороо, УИХ- аар хэлэлцүүлэх гээд байгаа юм. Тогтоол нь нэн яаралтай гэчихээд ямар ч хугацаа байхгүй. Хэтэрхий ерөнхий, яах гээд байгаа нь тодорхойгүй тогтоол болжээ гэсэн юм.
Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Өнөөдөр бүх юм болоод байгаа ч юм шиг, үгүй ч юм г шиг, сайн ч юм шиг, муу ч юм шиг, бүгдээрээ буруутай ч юм шиг, үгүй ч юм шиг. Ерөөсөө ойлгогдохгүй байна” хэмээн бөөрөнхийлөөд авав. Тэгснээ “Энэ тогтоол бол эдийн засгийг эрчимжүүлэх гэсэн утгатай. Хэрвээ эрчимжүүлэх гэж байгаа юм бол нэг их яараад хэрэггүй байх гэлээ. УИХ-ын гишүүн Д.Ганбатын зүгээс болж байгаа болохгүй байгаа зүйл аль нь байгааг онцлоод асуултаа асуулаа. Тэрбээр “Оюутолгойн хөрөнгө оруулалт хэзээ орж ирэх вэ.
Гадныхан Оюутолгойг л харж байна. Бонд юу болж байна вэ. Ирэх онд валютын ханш савлах уу” гэхэд Н.Батбаяр сайд газрын тос, зэсийн баяжмал эерэг, алт эерэг талдаа, төмрийн хүдэр, нүүрсний салбар сөрөг талтай байгаа. Энэ нь төмөр замтай шууд холбоотой. Олон жил төмөр зам ярьсан хэдий бариагүй нь буруу болсон. Хамгийн түрүүнд бид экспортын зориулалттай төмөр замын асуудлыг шийдэх ёстой. Бонд орж ирснээр найман хувийн орон сууцны зээл хэрэгжих нөхцөл бүрдсэн. Цаашид зээлийг үргэлжлүүлнэ.
Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан танилцуулга хийв.
Чингэс бондын хагас нь Хөгжлийн банкинд байгаа” гэсэн бол Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Энэ оны арваннэгдүгээр сар гэхэд боомтын төмөр зам баригдаж дуусна. Царигийн асуудал шийдэгдээд л Тавантолгойн үнэ цэнэ нэмэгдэнэ. Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн тал дээр гэрээг нь харсан ч хуулийг нь харсан ч 100 хувь хөрөнгө оруулагч талдаа байгаа” гэдгийг онцолсон юм.
Харин УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын зүгээс тогтоолын төсөлд туссан зарим заалт агуулгын хувьд буруу байгааг хэлж байсан юм. Учир нь нүүрсний үнэ уначихсан байгаа үед урт хугацааны гэрээ байгуулах нь Монголд ашиггүй тусна. Тийм учраас үүнийг өөрчлөх ёстойг сануулав.
Харин Уул уурхайн сайд “Үнэ хэд байхыг тогтоохгүй, гол нь урт хугацаанд нүүрсээ нийлүүлэх нь хамгийн чухал. Түүнчлэн хэлэлцүүлгийн үеэр гишүүд төмөр замтай холбоотой асуудлыг хөндөж, ажил нь урагшлахгүй байгаад хариулт өгөхийг хүссэн юм. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр "Төмөр зам барихад зориулж Чингэс бондоос 450 сая ам.доллар гаргасан, газар шорооны ажил нь хийгдэж байгаа гэдэг.
Ер нь өнөөдөр эдийн засаг хүнд байгаа нь экспортод гаргах уул уурхайн бүтээгдэхүүнээ тээвэрлэх төмөр замаа барьж чадаагүйтэй холбоотой" гэсэн юм. Уул уурхайн сайд Д.Ганхуяг "Нүүрсээ авто машинаар тээвэрлэхээр зардал нь 25 ам.доллар төмөр замаа барьчихвал зардал буурч 15 ам.долларын хэмнэлт гарна" гэдгийг нэмж хариулсан юм. Энэ мэтчилэн гишүүд өөрсдийн сонирхсон асуултдаа хариулт авсны дараа үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө. Харин үдээс хойших хуралдаанаар Байнгын хорооны гишүүд өөрсдийн саналыг хэлсэн юм
. УИХ- ын гишүүн Л.Энх-Амгалан “Монгол Улсад эдийн засгийн хямрал буюу "төлбөрийн балансын, ханшийн хямрал" нүүрлээд байна. Оношоо зөв тавих хэрэгтэй. Асуудлыг улстөржүүлж, улс төрийн намууд оноо цуглуулах гээд байгаа юм алга. Татварын бодлогын шинэчлэлийг яаралтай хийцгээе.
Бизнесийн болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахын тулд УИХ дорвитой шийдвэр гаргамаар байна” гэсэн юм. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж үргэлжлүүлэн “АН, МАХН 2016, 2020 онд хамтарч ялах гэрээ байгуулчихсан байхад энд эдийн засаг гэж яриад байх хэрэг байгаа юм уу. АН, МАХН хоёр нийлээд Монгол Улсын 10 жилийн ирээдүйг шийдчихсэн байхад одоо юу ярих юм. 100 хоногийн компанит ажил гээд хоёр хуудас юм оруулж иржээ. Энэ тогтоолын төслийн арвандолоод казино оруулж ирэх заалт байна. Олон юм ярьж бүтэхгүй төсөл оруулж байхаар тэр төмөр замын төслөө оруулаад ирэхгүй яасан юм бэ.
Бизнесийн болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахын тулд УИХ дорвитой шийдвэр гаргамаар байна
Хоолойд тулсан яс шиг тээглээд байгаа сайдаа зайлуулаач, зургаан жил төмөр замыг гацаасан сайд Х.Баттулгыг явуулаач. Ганц сайддаа хариуцлага тооцож чадахгүй эрх баригч хүчин байгаад яадаг юм” хэмээн бухимдалтайгаар үгээ хэлчихээд гарч одлоо. Гишүүдийн зүгээс уг асуудлыг дэмжсэн бөгөөд зарим гишүүд зөвхөн Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцээд өнгөрөх бус УИХ-ын Төсвийн байнгын хороогоор хэлэлцэх ёстойг сануулав.
Үүний дараа тус байнгын хороогоор Үндэсний статистикийн хорооны 2013 оны үйл ажиллагааны тайланг сонссоноор энэ өдрийн хуралдаанаа өндөрлүүлэв.