Монголд анх удаа лифттэй автобусаар зорчино
2014.04.30
Монголд анх удаа лифттэй автобусаар зорчино
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан лифттэй автобусыг Монголд анх удаа оруулж ирсэн байна.
БШУЯ энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 700 сая төгрөгийн өртөг бүхий долоон автобус худалдан авч сургуулиудад нийлүүлж байгаа аж. Тэгвэл өнөөдөр 14.00 цагаас 29 дүгээр тусгай сургууль дээр сургуулиудын автобусыг хүлээлгэн өгөх арга хэмжээний нээлт болох гэнэ. Тус арга хэмжээнд БШУ-ны сайд Л.Гантөмөр оролцох юм байна.