Хүн ам, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
2014.03.27

Гэр бүлийн хүчирхийлэл их байна

Хүүхэд гэр бүлийн хүрээнд хүчирхийлэлд өртөх, эсвэл цэцэрлэгийнхээ багшид зодуулсан зэрэг хүүхдийн эрх зөрчигдөж байгаа тухай тохиолдлууд гарсаар байна. тухайлбал: өнгөрсөн онд 5 настай хүүхдээ заадуурдсан хэрэг гарч шуугиан дэгдээж байсан бол, саяхан төрсөн эцэг нь 2 болон 9 настай хүүхдээ хазаж, боох зэргээр зовоож байсан тухай тохиолдлууд ил болоод байгаа юм.

Дээрх тохиолдлууд зөвхөн ил болсон нь бөгөөд үүнээс гадна хүчирхийллийн эсрэг үндэсний төвд 1 өдөрт дунджаар үүнтэй адил хүчирхийлэлд өртсөн 5-10 хүүхэд байдаг гэсэн судалгаа байдаг юм. Үүнээс гадна хичнээн гэр бүлд ийм хүчирхийлэл болж байгаа нь тодорхойгүй. Дээрх хэргүүд нь олон нийтэд ил болсон тохиолдол юм. Иймд гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэг удаа дараа гараад байгаа учир үүнийг гэр бүлийн асуудал хэмээн орхиж болохгүйг хэлж болохгүйг эх сурвалжийн зүгээс онцлон хэлж байлаа.

Төрсөн эцэг нь хоёр хүүхдээ хазаж, тамлан зовоож тэдний эрхийг зөрчиж байсан нь илэрлээ. 2 настай бяцхан охиноо, 9 настай хүүгээ ээжийг нь байхгүй үеэр тамлан зовоодог байжээ. Одоогоор хүүхдүүд хамгаалах байранд байгаа. Уг хэрэгт хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс өмгөөлөгч томилсон байна. 

Үүнээс гадна Хан-Уул дүүргийн 12-р хорооны 190-р цэцэрлэгийн  багш хүүхдүүдээ зоддог байсан нь ил болоод байна.  Эцэг, эхчүүдийн зүгээс хүүхдүүдийнх нь зан ааш, хандлага өөрчлөгдөж байгаагаас сэдэл авч туслах багшид нь хандаж бичлэг хийлгэснээр хүүхдүүдээ зоддог, тэдэнтэй уурлаж, бухимдаж харьцдаг нь батлагджээ. Энэ мэтчилэн хүүхдүүдийн эрх зөрчигдөж байгаа, тэр дундаа гэр бүлийн хүрээнд хүчирхийлэлд өртөж байгаад , хувийн биш нийгмийн асуудал гэж хандах хэрэгтэй болсныг эх сурвалж онцолж байна.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ: “Нэг хоёр хүнд ажил хийж байгаа мэт хандах бус гол нь энэ талаар зохицуулах эрх зүйн орчин шаардлагатай байна. хариуцлага тооцдог механизмыг бий болгохгүй бол танхай, балмад этгээдүүдэд цаашдаа хуулийн тооцох хариуцлагыг чангатгаж өгөх, ийм боломжийг гаргахгүй байх нь туйлын чухал байгаа.”

Үүнээс гадна нэг асуудал нь хүчирхийлэлд өртсөн хүүхэд, хохирогчийг өмгөөлөн хамгаалж, үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх боломж байдаггүй. Харин эсрэгээрээ хүчирхийлэл үйлдсэн этгээдийг хамгаалсан тогтолцоо байдаг байна. Иймээс энэ асуудлыг хууль эрх зүйн хувьд зохицуулах нь чухал болохыг хэлж байлаа. Баасан гаригт “гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төслийг засгийн газарт өргөн барина. Уг хуульд хохирогчид үзүүлэх өмгөөллийн үйлчилгээний тухай гэх  мэтчилэн одоо нэхэгдэж байгаа зохицуулалтуудыг тусгаж өгч байгаа юм.