Х.Батсайхайн: Ирэх намар их дээд сургуулиуд мэргэжлээр биш хөтөлбөрөөр хичээллэж эхэлнэ
Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний төвийн ажлын албаны дарга Х.БАТСАЙХАНТАЙ ярилцлаа.
-Энэ онд хичнээн дээд сургууль, коллеж магадлан итгэмжлэгдээд байна вэ?
-Нийтдээ 104 сургуулиас, 71 их дээд сургууль магадлан итгэмжлэгдсэн. Сүүлийн жил хагаст нэг ч сургуульд магадлан итгэмжлэл хийгээгүй. Учир нь, өмнө нь хийж байсан тогтолцоо шалгуур үзүүлэлт гэх мэт бүх зүйлийг шинэчилж байгаа учраас хийгдээгүй юм. Өнөөдрийн байдлаар 71 сургуулиас сургалтын 170-аад хөтөлбөрийг магадлан итгэмжлээд байна.
-Сургуулиудын магадлан итгэмжлэлийг хийхэд сургууль өөрөө хүсэлт гаргадаг уу. Эсвэл заавал бүх нийтээр хийх ёстой гэсэн чиг үүрэг байдаг уу?
Нийтдээ 104 сургуулиас, 71 их дээд сургууль магадлан итгэмжлэгдсэн
-Манай улсад магадлан итгэмжлэл одоохондоо сайн дурын үндсэн дээр л хийгдэж байна.. Сургууль өөрөө хүсэлт гаргахгүй бол бид заавал тухайн сургуулийг магадлан итгэмжлэх албагүй. Гэхдээ саяхан Азийн хөгжлийн банкны хоёр зөвлөх манай дээр ажиллаад цаашдаа бүх сургуулийг заавал, харин сургалтын хөтөлбөрийг сайн дурын үндсэн дээр магадлан итгэмжлэх нь зүйтэй хэмээн үзсэн.
- Өмнөх тогтолцоо шалгуурт үзүүлэлтүүдийг яагаад шинэчлэх болсон юм бэ?
-Өмнө нь сургуулиудад урт хугацаатай магадлан итгэмжлэл 10, 11 жилээр хийгдэж байсан юм. Тэгэхээр сургуулиудын ахиц дэвшил, чанарын үнэлэмж нь учир дутагдалтай байсан. Яагаад гэхээр олон жилээр өгчихөөр сургуулиудын чанар сайжирч байна уу үгүй юу гэдгийг мэдэх, сургуультайгаа эргэх холбоотой ажиллах тогтолцоо сул байсан гэсэн үг юм.
Хуучин тавигдаж байсан шалгууруудаас шаардлагатай заримыг нь өөрчлөөд магадлан итгэмжлэлд шинээр орох сургуулиудыг, шинэ шалгуураар үнэлдэг болж байгаа.
Хугацааг богиносгох, илүү бодитой мэдээж тухайн сургуулийн материаллаг бааз гэх мэт заавал байх ёстой шалгуурыг хангаад зогсохгүй, төгсч буй нийт төгсөгчдийн хэдэн хувь нь ажлын байртай болж байна, нийтэд нь мэргэжилтэй боловсон хүчнийг хэр сайн бэлдэж байна, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг нь илүү харсан, судалгаанд зориулсан нотлох баримттай нарийн шалгуурыг олон улсын хоёр зөвлөх хийсэн. Ирэх намраас шинэ шалгуур үзүүлэлтүүдэд сургуулиуд орох юм. Бид зарим нэгэн сургууль дээр аудитын шалгалт хийхээр ажиллаж байна.
-Шинэ шалгуурт туссан төгссөн оюутнуудын ажлын байраар хангагдаж байгаа үзүүлэлтээр магадлан итгэмжлэлийг тогтоох боломж хэр байна вэ?
-Өнөөдөр 30 мянган хүн төгсөөд 30 хувь нь ажлын байраар хангагдаж байраар хангагдаж байгаа шүү дээ. Одоо манай их дээд сургуулиуд мэргэжлээрээ элсэлт аваад байдаг. Жишээ нь, гадаад худалдаа, гаалийн удирдлага гэдэг юм уу. Гэтэл тухайн мэргэжлийн боловсон хүчний эрэлт хөдөлмөрийн зах зээл дээр бага байдаг. Ингээд мэргэжилтэй ажилгүйчүүд бий болоод байгаа юм. Хэрэв хөтөлбөрөөрөө сургавал ийм асуудал гарахгүй.
Энэ жилийн есөн сарын 1-нээс их дээд сургуулиуд мэргэжлээр биш хөтөлбөрөөр хичээллэж эхэлнэ. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр тухайн суралцагч өөрийн сонгосон мэргэжлээр 1-2 курс суралцаад, 3-4 дүгээр курсдээ нарийн мэргэжлүүдээ эзэмших тийм боломж бүрдэж байгаа юм. Олон улсын хоёр зөвлөх танайд 1998 оноос эхлэн 15 жилийн хугацаанд магадлан итгэмжлэлийн суурь болж тавигдсан байна гэж хэлсэн. Одоо үүнийг улам сайжруулж, олон улсын зэрэгт хүргэхийн төлөө л бид ажиллах хэрэгтэй байгаа юм.
Манай дээд боловсрол олгож буй сургалт эцсийн дүндээ олон улсад хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэж чадаж байна уу гэдэг асуудал хамгийн чухал.
Одоогоор манайд олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагаар итгэмжлэгдсэн дөрвөн сургууль байгаа. Ихэнх нь эдийн засаг, бизнесийн хөтөлбөрөөр Америкийн бизнесийн сургууль, магадлан итгэмжлэлийн холбоогоор магадлан итгэмжлэгдсэн. Дараа нь хувийн сургуулиуд хамрагдахаар ажиллаж байгаа ч одоохондоо арай дүн нь гараагүй байна. Мандах бүртгэл, Этүгэн, Сэрүүлэг гэх мэт сургуулиуд хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлэхээр ажиллаж байна. Зургаан сард нэгдсэн дүн нь гарчихна.
Одоо бид Америкийн технологийн байгууллагаар инженер технологийн мэргэжлүүдийг магадлан итгэмжлүүлэхээр төлөвлөж байна. Манай дээд боловсрол олгож буй сургалт эцсийн дүндээ олон улсад хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэж чадаж байна уу гэдэг асуудал хамгийн чухал.
Олон улсад хөрвөх чадвартай боловсон хүчин болоход нөлөөлөх хамгийн гол үзүүлэлт нь тухайн суралцсан сургууль магадлан итгэмжлэгдсэн байх ёстой. Монгол улсын нэг иргэн гадаадад очоод сургуульд элсье гэж бодоход, өмнөөс нь чиний төгссөн сургууль магадлан итгэмжлэгдсэн үү гэж асуудаг.
Хамгийн гол тавьж буй шалгуур нь тэр болж байгаа юм. Нэг ёсондоо чанарын баталгаа нь гэсэн үг. Гэтэл манайд сүүлийн жилүүдэд магадлан итгэмжлэлд хандах хандлага, нийгмийн үнэлэмж муу байгаа. Тиймээс үүнийг л өөрчлөх зайлшгүй шаардлагатай болсон учраас сүүлийн нэг жил ажлаа зогсоогоод шалгуурт нь өөрчлөлт оруулсан юм.
Х.
-Хоёр л сургууль байсан юм. Нэрийг нь дурьдаад яахав. Нэг сургуульд 7-8 шалгуур үзүүлэлт байдаг. Энэ шалгуур үзүүлэлтийг хангахгүй байсан. Ямар нэгэн аргаар танил тал, арын хаалгаар магадлан итгэмжлэл авчихсан сургалтын үйл ажиллагаа явуулж байсан. Тийм хоёр сургуулийн магадлан итгэмжлэлийг цуцалж байсан тохиолдол бий.