Хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэхэд нийслэл “Дэлхийн Зөн”-тэй хамтран ажиллана
Хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэхэд нийслэл “Дэлхийн Зөн”-тэй хамтран ажиллана
2014.05.06

Хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэхэд нийслэл “Дэлхийн Зөн”-тэй хамтран ажиллана

Нийслэлийн ИТХ, Дэлхийн Зөн Монгол ОУ-ын байгууллагатай нийслэлийн хэмжээнд хүүхдийн эрхийг хангах, хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах, хүүхдийг аливаа эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдэд ээлтэй аюулгүй орчинг бүрдүүлэх зорилгоор хамтран ажиллахаар харилцан ойлголцлын санамж бичиг үзэглэлээ.

Талууд хүүхэд, гэр бүлийг хүчирхийллээс хамгаалах, хүүхдийн эрх хамгааллыг сайжруулахад нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хүүхдийн оролцооны болон зөвлөлүүдийн үйл ажиллагааг дэмжих, хүүхдийн боловсрол,  хөгжлийг дэмжих, хүүхдийн эсэн мэнд амьдрах эрхийг хангах, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих гэсэн хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллах юм.

Тодруулбал  хүүхдийн эсрэг аливаа хүчирхийлэл, хүүхдийг хууль бус хөдөлмөрийн мөлжлөгт өртөх, дамлан худалдаалахаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, дүүрэг, хороо тус бүрт хүүхэд хамгааллын багийн үйл ажиллагааг бэхжүүлэх, чадваржуулах ажлуудыг дэмжих, байгууллагуудыг хүүхэд хамгааллын бодлого, зан үйлийн дүрэмтэй болоход дэмжлэг үзүүлэх, хүүхдэд ээлтэй орон нутаг, гэр бүл, сургууль, хамт олныг бий болгох санал санаачилгуудыг дэмжин ажиллах юм. Мөн сургууль завсардсан, сургуульд огт суралцаагүй хүүхдүүдийг анхан шатны болон ерөнхий боловсрол нөхөн эзэмшихэд нь дэмжлэг үзүүлж,  сургуулийн өмнөх боловсролыг дэмжинэ гэж санамж бичигт тусгажээ