МТШХХ-ны газрын дарга Ц.Жадамбаа
2014.05.12

Ц.Жадамбаа: Эрх зүйн орчны хувьд хангалтгүй байгаа

 XXI зуунд амьдарч байгаа бид мэдээллийн аюулгүй байдалдаа анхаарах хэрэгтэйг мэргэжилтнүүд сануулж байна. учир нь таны хувийн мэдээлэл бүгдийг цогц байдлаар хамгаалах ёстой ч одоогийн байдлаар Монгол улсад хууль эрхзүйн орчин  бүрдээгүй байгаа юм.

Технологи  хөгжихийн хэрээр аливаа мэдээлэл цахим хэлбэрт шилжин төрийн үйлчилгээ хүртэл цахим болж байгаа өнөө үед иргэд цаг алдалгүй хэрэгтэй мэдээллээ авч байгаа нь тааламжтай хэдий ч хувь хүний болон аливаа хүний мэдээллийн нууцыг хамгаалах цогц хууль шаардлагатай байна.

Одоогийн байдлаар Монгол улсын хэмжээнд цахим аюулгүй байдлыг хангахаар үндэсний дата төв 24 цагийн турш кибер халдлагаас сэргийлж ажилладаг тул технологийн шийдэл байгаа ч эрх зүйн орчин бүрдээгүй байгааг мэргэжилтнүүд шүүмжилж байна.

Тэгвэл Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газраас энэ онд гурван хууль өргөн барихаар зэхэж байна. Эдгээр нь “Цахим засаглалын тухай хууль”, “Мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль”, “Өгөгдөл хамгаалах тухай хууль”-иуд юм.  Жишээ нь, Өгөгдөл хамгааллын тухай хуулиар Улсын бүртгэлийн ерөнхий газрын ажилтнаас иргэний мэдээллийг хэрхэн хамгаалах талаар зааж өгөх юм байна.

МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа: “Эрх зүйн орчны хувьд хангалтгүй. Өнөөдөр  “Харилцаа холбооны тухай хууль” зэрэг цөөхөн хуулиар манай харилцаа зохицуулагдаж байгаа.

Мөн мэргэжилтнүүд Монгол улсын мэдээллийн технологийг хөгжлийн хувьд тийм ч хоцрогдолтой биш гэж дүгнэж байгаа бол мэдээллийн технологин суурь мэдлэг олгох, судалгаа хийх эсэх  нь дутагдаж байгааг шүүмжилж байгаа юм. Тус салбарт боловсон хүчин дутагдалтай байна.