Д.Батцогтын хүсэлтийг УИХ-ын даргад хүргүүлнэ
"Шударга ёс" эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг, Шадар сайд Д.Тэрбишдагва
2014.05.12

Д.Батцогтын хүсэлтийг УИХ-ын даргад хүргүүлнэ

УИХ дахь "Шударга ёс" эвслийн бүлэг хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Батцогтын бүлгээс гарах тухай асуудлыг хэлэлцжээ.

Тэрбээр  өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр бүлгээс гарах шийдвэрээ бүлгийн удирдлагадаа өгсөн юм. УИХ-ын дэгийн дагуу бүлгийн гишүүн бүлгээс гарах, бүлэгт шинээр гишүүн орох тохиолдолд бүлгийн дарга нь УИХ-ын даргад бичгээр мэдэгдэх ёстой. УИХ-ын дарга бүлгээс гарч байгаа гишүүний мэдээллийг чуулганы хуралдаанд танилцуулах дэгтэй юм байна. Үүний дагуу Д.Батцогт гишүүний хүсэлтийг дагуу бүлгээс гарч байгаа шийдвэрийг "Шударга ёс" эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг УИХ-ын даргад бичгээр хүргүүлэхээр болсноо өнөөдөр бүлгийн гишүүддээ танилцуулжээ.