Сайдынхаа суудлаас огцрох хүсэлтээ гаргасан нь зөв зүйтэй үйлдэл болсон
2014.05.07

Сайдынхаа суудлаас огцрох хүсэлтээ гаргасан нь зөв зүйтэй үйлдэл болсон

Өөрийн хүсэлтээр сайдын суудлаа өгөх болсон Х.Баттулга сайдын талаар олон талтай мэдээлэл цацагдсаар байна. салбартаа шинэчлэл хийгээгүй тэрээр хариуцлагаасаа зугатаж байна гэж нэг хэсэг нь хэлж байгаа бол, өшөө илүү улс төрийн нүүдэл харж байгаа гэх хүн ч байгаа юм.

Түүнчлэн МАН-ын бүлгээс хэлэхдээ АН-ынхан УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг гишүүнийхээ суудлаас татгалзахад хүчээр авч үлдсэн шиг байдлыг энэ удаа гаргахгүй байх гэсэн байр суурийг баримталж байлаа. Энэ асуудалд парламентын гишүүд  ямар байр суурьтай байгааг сонслоо.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: “Давхар албан тушаалыг халах нь зөв. Олон УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллах нь буруу гэж ярьж байсан улс өнөөдөр байр сууринаасаа өөр болсон байгааг бид бүгд харж байгаа. Байдал ийм л байна.  Ийм  нөхцөл байдалд Х.Баттулга гишүүний тууштай байр суурийг дэмжиж байсан. Тэр байр сууринд байгаа. Хэдийгээр олонхийн бүлэг дэмжээгүй ч сайдынхаа суудлаас огцрох хүсэлтээ гаргасан нь зөв зүйтэй үйлдэл болсон.”

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар: “Тэр хүн өөрөө ийм шийдвэр гаргасан учраас надад хэлэх тайлбар алга” гэсэн юм.