ҮХАА-н сайд Х.Баттулгын огцрох асуудалд гишүүд ийм байр суурьтай байна
2014.05.06

ҮХАА-н сайд Х.Баттулгын огцрох асуудалд гишүүд ийм байр суурьтай байна

Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга шинэчлэлийн засгийн газрын бүрэлдэхүүнээс гарч байгаагаа мэдэгдлээ. Тэрээр Монгол улсын Ерөнхий сайдад албан бичгээ хүргүүлэхийн хамт, УИХ-ын даргад ч хүргүүлсэн байна.

Сайдаас чөлөөлөгдөх асуудал энэ долоо хоногт эцэслэн шийдвэрлэгдэнэ. Мөн түүнтэй хамт зам тээврийн сайд А.Гансүх огцрох өргөдлөө өгсөн гэх мэдээлэл байгаа юм. Ингэснээр Ардчилсан намд дахь Монголын Ардчилсан Холбоо фракц Засгийн газраас гарч байгаа юм.

Энэ талаар Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ:  “Өнөөдөр эдийн засгийн тогтворгүй, хямралтай, хүндрэлтэй байгаа энэ цаг үед аливаа асуудалд хөнгөн хуумгай хандах эрх байхгүй. Тэгэхээр энэ асуудлыг Засгийн газар, УИХ, бүлэг дээр нарийн ярих байх. Ер нь хариуцлагаас зугатаах амархан. Хариуцлагаас зугатаана гэдэг зүгээр ажлаа өгчихөөд яваад өгөхөд тэртэй тэргүй цаана нь их хурлын гишүүний бүрэн эрх нь байдаг.”

Харин Уул уурхайн сайд Д.Ганхуяг хэлэхдээ “Хамгийн гол нь гишүүнээс өөрөөс нь асуусан нь дээр байх” гэсэн юм.