Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2014.05.14

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга”-ын  Олон улсын нарийн бичгийн дарга нарын газрын  төлөөлөгчид, Ази тивийн бүсийг хариуцсан захирал Воутер Бистервос, Харилцаа холбооны асуудал эрхэлсэн захирал Андрес Кракенес нарыг  өнөөдөр /2014.05.13/ хүлээн авч уулзлаа.

 Уулзалтын эхэнд ноён Воутер Бистервос хүлээн авч уулзсанд талархаж буйгаа илэрхийлээд “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга”-ын Олон улсын нарийн бичгийн дарга нарын газрын  төлөөлөгчид Монголын “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга”-ын ажлын албатай  танилцахаар ирсэн тухайгаа хэлэв. 

Уул уурхайн маргаан зохицуулах тухай хуулийн төсөл” боловсруулж өргөн барихаар судалгаа хийж буйгаа онцлов.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар олон улсад мөрдөгдөж байгаа олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын арга туршлагаас солилцохын сацуу хамтарч ажиллах хүсэлтэй байна. Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд ил тод бус хаалттайгаас болж иргэд, компани хоёрын дунд маргаан дэгддэг. Тиймээс  “Уул уурхайн маргаан зохицуулах тухай хуулийн төсөл” боловсруулж өргөн барихаар судалгаа хийж буйгаа онцлов.

 Уулзалтын төгсгөлд “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга”-ын  Ази тивийн бүсийг хариуцсан захирал Воутер Бистервос “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга”-ын чиглэлээр УИХ-ын гишүүдэд танилцуулга хийх хүсэлтэй байгаа тухайгаа  УИХ-ын гишүүн С.Ганбаатарт илэрхийлэв