МҮЭХ-ны удирдлагууд “ударник” цолтой ахмадуудад хүндэтгэл үзүүлэв
Монголын анхны аж үйлдвэрийн комбинат, Налайх, Цэргийн оёдлын үйлдвэрүүдэд ажиллан хөдөлмөрийн гарамгай амжилт гаргасан хүмүүст БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1942 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн тогтоолоор “БНМАУ-ын ударник” цол тэмдгийг олгох болсон аж.
Эх орны дайны хүнд жилүүдэд ажилчдын урам зоригийг сэргээх, хөдөлмөрт уриалан дуудах зорилготойгоор гаргасан энэхүү цол тэмдгээр 1000 гаруй хүн шагнуулснаас одоо 6,7-хон хүн үлдээд байгаа юм байна. Тэдний дөрвийг МҮЭХ-ны удирдлагууд өнөөдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн юм. Гутлын фабрикт нормчин, оёдолчин, загвар зохион бүтээгчээр ажиллаж байсан Д.Цэвээндорж, Г.Сосорбарам, С.Норжмаа, Н.Авирмэд нар /85-94 настай/ хүрэлцэн ирсэн ба тэдний санал бодлыг сонсоход, -УИХ-ын зарим гишүүдийн санаачилгаар “Ахмад настны тухай хууль”-тай болж, цөөн үлдсэн “ударник”-уудад сарын 150 мянган төгрөг олгодон болсонд талархаж явдаг.
Ахмадуудад МҮЭХ-ны удирдлагууд үнэ бүхий зүйл бэлэглэснээс гадна МҮЭ-ийн 85, 95 жилийн ойн медалиар энгэрийг нь мялаалаа.
Энэ хууль батлагдахад Г.Адъяа дарга ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Бид ихээхэн хөлс дуслуулж байж энэ цол тэмдгийг авсан. Одоо харж үздэг байгууллага ховордож байна. Гутлын үйлдвэрээс жилд 1 удаа 10 кг гурил өгч байна гээд МҮЭХ-ны удирдлагууд хүндэтгэн хүлээж авч байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн юм. Анхны “ударник” цолыг Налайхын уурхайчин Даваажав хүртэж байжээ. Дайны хүнд жилүүдэд унтах нойр, идэх хоолоо хасан байж авдаг байсан энэхүү цол урамшуулалтай байж. Жирийн ажилчин хүнд өдөрт 200 грамм талхны нормтой байхад “ударник” хүнд 400 грамм талх ногдохоос гадна тусгай дэлгүүрээр үйлчлүүлдэг байжээ. Энэхүү цолыг авсан хүн төдөлгүй Хөдөлмөрийн баатар болдог. Олон ч Хөдөлмөрийн баатар төрсөн гэдгийг тэд хуучиллаа. Тэдэнд МҮЭХ-ны удирдлагууд үнэ бүхий зүйл бэлэглэснээс гадна МҮЭ-ийн 85, 95 жилийн ойн медалиар энгэрийг нь мялаалаа.