Нээлттэй хаалганы өдөр амжилттай болж өндөрлөлөө
Монголын Авто Замчдын Холбоо
2014.05.19

Нээлттэй хаалганы өдөр амжилттай болж өндөрлөлөө

2014 оны 5 дугаар сарын 18ны өдөр “Чингисийн талбай”-д Зам тээврийн яамны нээлттэй хаалганы өдөр боллоо.

Өдөрлөгийн үеэр Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, салбарын хэмжээнд явуулж байгаа бодлого, үйл ажиллагааг танилцуулахын сацуу харъяа байгууллагуудын үйлчилгээг газар дээр нь нэгдсэн байдлаар үзүүлж, гарын авлага, танилцуулга тараасан юм. Энэ үеэр тус салбарт шинээр хийгдэж байгаа бүтээн байгуулалтууд болон төмөр зам,  онгоц, гал тэрэгний үзмэрүүд, авто замын салбарт хэрэглэж байгаа шинэ техник тоног төхөөрөмжүүд иргэдийн анхаарлыг татаж зургаа авахуулж байлаа.

Салбар тус бүр өөрсдийн байгууллагад хийгдэж байгаа амжилт бүтээлийн талаар танилцуулсан. Тухайлбал, Иргэний агаарын тээврийн салбарт “МИАТ”, Аэромонголиа, Изинес эйрвиз, МАК, Геосан, Хүннү Эйрланс, Блю скай авэйшн, Тэнгэрийн Улаач шинэ, Томас эйр, А-Жет авэйшн гэсэн 10 компани үйл ажиллагаагаа явуулж байгаа ажээ.

Төмөр замын салбарт “Хос дугуй угсрах, их засвар хийх үйлдвэр”-ийг ашиглалтад оруулсан.

Авто замын сабарт өнгөрсөн жил 1800 км зам барьж, энэ жил хоёр чиглэлт хурдны замыг тавьж эхлэх гэж байна. Одоогоор зургийн ажил хийгдэж байгаа юм байна.

Мөн салбарын стандартуудыг АЗХЭШСТөвөөс боловсруулан гаргалаа.

Манай холбооноос 13 төрлийн сургалтаар инженер техникийн болон мэргэжилтэй 1888 ажилтныг сургаж мэргэшүүлэх, мэргэжил олгох сургалтуудыг зохион байгуулсан.