МЗХ  төрийн байгууллагуудтай хамтран ажиллана
Хятад мотоциклууд малчин залуучуудын мөнхийн унаа болжээ
2014.05.21

МЗХ төрийн байгууллагуудтай хамтран ажиллана

Сүүлийн үед хайлшин дугуйтай Хятад мотоциклууд малчин залуучуудын мөнхийн унаа болж, эд насандаа явж байгаа залуучууд эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол их гарч байгаа бөгөөд бүр гамшгийн хэмжээнд очсон гэж хэлж болно.

Энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж, энэ байдлыг цэгцлэх арга замыг олохын тулд олон ажлууд хийгдэж байгаа ч яг нүдэнд үзэгдэж, гарт баригдах, үр дүнд хүрсэн ажил өнөөг хүртэл хийгдээгүй бөгөөд осол аваарт 18-35 насны залуу хүмүүс өртөж байна гэсэн тоо судалгаа гарсан.

Осол аваарт 18-35 насны залуу хүмүүс өртөж байна гэсэн тоо судалгаа гарсан.

МЗХ залуусаа хятад мотоциклоос татгалзах дорвитой ажлуудыг зохион байгуулна гэж өмнө нь мэдэгдэж байсныг санаж байгаа байх. Тэгвэл “Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх” сэдэвт салбар дундын уулзалт хэлэлцүүлэгт оролцож, төрийн байгууллагуудтай хамтарч ажиллах ямар боломж гарц байгааг судлах мөн залуучуудаа хятад мотоциклын осол гэмтлээс урьдчилан сэргийлэх санал хүргүүлэхээр болсон байна.