Л.Болд: Намайг сүүлийн 20 жил тасралтгүй шалгаж байна
Л.Болд сайд
2014.05.30

Л.Болд: Намайг сүүлийн 20 жил тасралтгүй шалгаж байна

Сүүлийн үед буруутай нь нот­логдоогүй хүнийг олон сараар хорьдог, цагд­даг, өвчтэй байхад нь дуу­даж байцаадаг, зовоодог бай­дал газар авсан талаар хүн бүр л ярих боллоо.

Тэр дун­даа ШШГЕГ-ын урьдчилан хо­рих төвд хоригдож байсан Газ­рын тосны газрын дарга Д.Амар­сай­хан эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсаны д­а­раа АТГ болон бусад хууль хүч­ний байгууллагийн талаар хү­мүүс өөрийн байр сууриа илэр­хийлж эхэлсэн.

Тэгвэл Гадаад ха­рил­цаа­ны сайд Л.Болд энэ та­лаар өөрийн байр сууриа илэр­хийл­жээ.

Тэрбээр “Одоо мөрдөж байгаа сталинч системээр бол хэ­рэгт шалгаж байгаа хүнээс мэ­дүүлэг авах, хэргийг хүлээлгэх гэ­сэн хоёрхон зүйлээр бүх амьдралыг нь шийддэг. Сайндаа ч хүмүүсийг хо­риод байгаа юм биш мэдүүлэг ава­хын тулд л хорьдог. Тэгээд хорьж, зал­хааж байгаад мэдүүлэг авдаг. Мэ­дүү­лэг ав­чихсан хойноо тэрүүгээр нь бу­руут­гадаг, ялладаг. Хүн нь олдвол гэмт хэ­рэг нь заавал олддог.

Тухайн шаард­ла­гатай үед төр нь цаг үе хөгжил, хө­дөлгөөний явцад үүсч байна уу, ямар нэг захиалгаар холбож шалгаад хэр­гийг нь тулгаад өгдөг. Ийм зүйл олон жил нүдэн дээр үргэлжилж байна. Бид 1990 онд юуны төлөө хувьсгал хийсэн юм бэ. Үүнийг л өөрчлөх гэж хувьсгал хийсэн. Гэтэл хорин жилийн дараа яг хуучны НАХЯ шиг ажилладаг хуулийн байгууллагатай, түүнээсээ бүгд айдаг болчихсон байж байна.

Би ерэн оны ардчилсан хувьсгалд гар бие оролцож, манлайлж явсан хү­ний хувьд, амиа ч алдсан хамаагүй тэр нийгмийн тогтолцоог өөрчлөх гэж зүтгэж явсныхаа хувьд өнөөгийн нөх­цөл байдлыг хараад үнэхээр халширч бай­на. Ялангуяа сүүлийн үед бид хаашаа яваад байгаа юм, бидний зорьж байсан ардчилал маань юуг авчирч бай­на, хүний эрх, эрх чөлөөний асууд­лыг дахиж нэг бодох цаг иржээ” гэж бо­дох боллоо.

Надад, миний эргэн той­ронд мэдрэгдсэн болохоор нь би ингэж яриад байгаа  юм биш. Нийгэмд нэлэнхүйдээ мэдрэгдэж байгаа учраас гаргаж тавихаас аргагүй болсон байна. Намайг бол сүүлийн 20 жил тасралтгүй шалгаж байна. Үүнд ерөөсөө эмзэг­лэдэггүй. Нэгэнт хариуцлагатай алба хашиж байгаа хүнийг сайн ч шалгаж байх ёстой, шалгуулах ч хэрэгтэй. Нэг нам гарахаар нөгөөхөө илүү шалгадаг, өөрийн нам гарахаар арай бага шалгадаг байж магадгүй.

Заримдаа өөрийн намынхан эрх барьж байхад илүү ширүүсдэг ч тал бий. Би хувьдаа шалгуулахаас айж эмээх асуудал алга. Албан тушаалтан байнга шалгуулж, хяналтад, хардлагад байх ёстой. Үүнд надад эмзэглэж байгаа юм байхгүй” хэмээн ярьжээ.