УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2014.06.02
ШШГЕГ-ын дарга Д.Ядамдоржийг чөлөөлж, С.Баяндалайг томилов
УИХ-ын гишүүн О.Баасанхүү ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Ядамдоржийг огцруулахыг шаардсан албан бичгийг Засгийн газарт хүргүүлжээ.
Тэрбээр Газрын тосны газрын экс дарга Д.Амарсайхан агсныг цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байхдаа амиа алдсантай холбогдуулан түүнийг огцруулах ёстой гэж үзсэн.
Д.Ядамдорж хурандааг ажлаас нь чөлөөлж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар С.Баяндалайг томилжээ. С.Баяндалай хурандаагийн хувьд ШШГЕГ-ын “Хэрэмт цамхаг” улсын төсөвт үйлдвэрийн газрын захирлаар ажиллаж байсан билээ.