Оюутан, сурагчид дэлхийн дулаарал, цөлжилтийн эсрэг нэгдлээ
Өнөөдөр “Дэлхийн байгаль орчны өдөр”.
2014.06.09

Оюутан, сурагчид дэлхийн дулаарал, цөлжилтийн эсрэг нэгдлээ

1972 оноос тэмдэглэн өнгөрүүлдэг уг өдрийг энэ жил “Зөв сонгож, хэмнэлттэй хэрэглэе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдрийн хүрээнд Байгаль орчин ногоон хөгжлийн яам болон Монголын оюутны холбоо хамтран их, дээд сургууль, МСҮТ, коллежийн оюутан суралцагчдын дунд “Flash mob” уралдааныг зохион байгууллаа.

Нэгэн зорилго, хүсэл дор хамгийн олон залуусыг нэгтгэж чаддаг “Flash mob” чөлөөт бүжгийн уралдааныг дэлхийн дулаарал болон цөлжилтийн эсрэг байгаль орчноо хамгаалах, ногоон хөгжлийг бий болгоход оруулах хувь нэмэр, хүсэл зориг, хүчин чармайлтыг урлагаар дамжуулан илэрхийлэх зорилгоор зохион байгуулсан юм.

Уралдаанд зургаан баг дэлхийн ногоон өдөрт зориулан өөрсдийн дуу хоолойг бүжгээр дамжуулан олон нийтэд хүргэлээ.

Өөрсдийн дуу хоолойг бүжгээр дамжуулан олон нийтэд хүргэлээ.

“Flash mob” уралдааны тэргүүн байрыг СУИС-ын оюутнуудын “Нүүдэлчин” баг эзэлсэн бол Монгол Улсын ууган сургуулийн “NUM” баг удаалж, хамгийн бяцхан оролцогчидтой “UB Dance” сургуулийнхан гуравдугаар байранд орлоо.

Хүүхэд багачууд, оюутан залуус ногоон хөгжлийн төлөө хийж чадах зүйлсээ илэрхийлэн гаргасан бүжгийн уралдааны I байр дөрвөн сая, II байр гурван сая, III байр хоёр сая төгрөгийн шагналтай юм.

“Зөв сонгож, хэмнэлттэй хэрэглэе”