Баянзүрх, Налайх дүүргийн 1-10 насны хүүхдүүдийг баярлууллаа.
2014.06.03

Д.Ганхуяг сайд Налайх, Баянзүрх дүүргийн хүүхдүүдийг баярлууллаа

Баянзүрх, Налайх дүүргийн амьжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдүүдийг УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг хүлээн авч сэтгэлийн бэлэг гардууллаа.

Монгол улсын засаг захиргааны нэгжийн хамгийн том, хамгийн их хүн амтай гэгддэг дүүрэг бол Баянзүрх. Тус дүүрэгт одоогоор 50 гаруй мянган хүүхэд амьдарч байна. Тэдний нийгмийн асуудлыг шийдэх нь бэлэг өгөхөөс чухал гэдгийг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг онцолж байлаа. Тэрээр жил бүр амжиргааны түвшин доогуур хүүхдүүдийн төлөөлөлд гарын бэлэг гардуулдаг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу Баянзүрх, Налайх дүүргийн 1-10 насны хүүхдүүдийг баярлууллаа.

УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг:

Эдгээр дүүрэгтэй бид байнга хамтарч ажилладаг. Бид олон жил ийм байдлаар ажиллаад бүр ах дүү шиг болчихсон. Жил бүр дүүргийнхээ эхчүүд, хүүхдүүдэд гарын бэлэг гардуулж, уулзаж ярилцаж, санаа бодлыг нь сонсдог уламжлалтай.

- Таны хувьд хамгийн сэтгэл догдолж, хүлээж байсан хүүхдийн баяр хэзээ тохиож байсан бэ?

Ээжийнхээ гараас хөтлөөд, дуртай зүйлээ авахуулж, тоглож наадаж явах нь хүүхэд болгоны хувьд баяр гэж бодож байна. Миний хувьд бүх баяр сайхан байсан.

Хүүхдүүдэд бэлэг гардуулснаас гадна Бямба гарагт Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас соёл, спортын нэгдсэн арга хэмжээг зохиохоор болсон байна. Арга хэмжээ Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнд 12 цагаас эхэлнэ.