Эрүүл мэндийн сайд Н. Удвал
2014.06.09

Эрүүл мэндийн салбарт хувийн хэвшлийг дэмжих хэрэгтэй гэв

“Эрүүл мэндийн салбарын эдийн засаг хөрөнгө оруулалт" , чуулга уулзалт өнгөрсөн амралтын өдөр болж өндөрлөлөө. Чуулга уулзалтыг Эрүүл мэндийн яам. Эдийн засгийн хөгжлийн яам, МҮХАҮТ хамтран зохион байгуулсан юм.

 

Чуулганд төрийн дээд албан тушаалтан, шийдвэр  гаргагч нараас гадна олон улсын хамтран ажиллагч байгууллага, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид оролцож салбарын эдийн засаг, хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, хууль эрхзүйн орчин, цаашдын чиг хандлага, хөрөнгө оруулалтын хэрэгцээ, боломжийн талаар хэлэлцсэн юм. Чуулган уулзалтад, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, УИХ- ынгишүүн, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл, УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ынгишүүн Н.Батцэрэг, Ц.Цолмон, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа, Азийн хөгжлийн банк, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүн амып сан болон бусад төлөөлөгчид оролцлоо

Ерөнхий сайд Н.Алтанхуяг чуулганыг нээж үг хэллээ. Тэрээр “Бүтээн байгуулалтыг амжилттай хийж, бүтээмжийг нэмэгдүүлэх гол хүч нь эрүүл чийрэг монгол хүн юм. Засгийн газар эрүүл мэндийн салбарыг техник, тоногт өхөөрөмжийн шинэчлэлээс гадна энэ салбарыг зах зээлийн харилцаанд зохицсон байдлаар ажиллуулах зорилттой байна. Энэ жил II аймгийн товд 24 тэрбум төгрөг бүхий оношлогооны төв байгууллаа. Ингэснээр нийслэлд ирж эмнэлгээр үйлчүүлэгчдийн тоо 60-н хувиар буурсан судалгаа гарсац” гэв.

Өнгөрсөн онд иргэд 24,7 тэрбум төгрөгөөр гадаадад оношлуулж эмчлүүлжээ. Тиймээс эрүүл мэндийн салбарт хувийн хэвшлийг дэмжиж, гаднын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гадагш гарч байгаа мөнгийг эх орондоо үлдээх, Монголдоо найдвартай оношлуулж эмчлүүлэх шаардлагатай байгааг Ерөнхий сайд онцоллоо. Чуулга уулзалтын эхний хэсгийг Эрүүл мэндий сайд Н.Удвал удирдаж “Монгол Улсын Эрүүл мэндийн салбарыг эдийн засаг, хөрөнгө оруулалтын эрэлт хэрэгцээ” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.  Мөн чуулга уулзалт салбарын дэд бүтэц, тоног төхөөрөмж, технологи төр хувийн хэвшлийн түншлэл, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд бүх нийтийг хамруулах зэрэг сэдвийн хүрээнд салбар хуралдаанууд хуралдав.

Дэлхийн эрүул мэндийн байгууллагаас нэн шаардлагатай эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх эрүүл мэндийн санхүүжилтийн хэмжээ

ДНБ-ий 5-6 хувийг эзэлж байвал зохистой талаар зөвлөдөг.

Манай улсын санхүүжилтийн дутагдлаас улбаатай тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэнэ. Түүнчлэн эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулахыг хүссэн хөрөнгө оруулагчдын тоо, сонирхол нэмэгдэж байгааг нэгдсэн бодлогоор удирдаж, хөрөнгө оруулалтыг хэрэгцээт тусламж, үйлчилгээнд чиглүүлж бодлогод эрүүл мэндийн асуудлыг тусгах хэрэгтэй гэв. Мөн нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй хүргэх үйл ажиллагаанд төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих нь чухал гэдгийг оролцогчид хэлж байлаа.

“Монгол оронд оношлож эмчлэхгүй байгаа овчин эмгэгийн үеийн тусламж хувьд онгорсон 10 жилд эрүүл мэндийн салбарын төсөв монгон дүнгээрээ тав дахин нэмэгдсэн байна. Гэвч хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчтлгээг тус, хүртээмжтэй хүргэхийн тулд эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг салбарынхан онцоллоо.

“Эрүүл мэндийн салбарт санхүүжилтийг нэмэгдүүлэх нэг арга нь гадаад, дотоодын, улсын болон хувийн хөрөнгө оруулагчдыг дэмжиж, төрийн болон хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлэх явдал юм. Ингэснээр хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэглуүлэх шаардлагатай" хэмээн Н.Удвал сайд илтгэлдээ дурдав.

Дөрвөн салбар хуралдаанд хэлэлцүүлж гарсан зовломжийг чуулганы хаалтын хуралдаанд хэлэлцүүлэв: “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд бүх нийтийг хамруулах дэлхий нийтийн зорилтыг хэрэгжүүлэх’’ нь сэдэвт салбар хуралдааны зовломжийг ЭМЯ- ны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Нарангэрэл танилцуулсан юм. Тус салбар хуралдаанд оролцогчид бүх салбарын үйлчилгээг саижруулах нь” сэдэвт салбар хуралдаан нэлээд онцлог боллоо. Оролцогчид эрүүл мэндийн салбарыг арилжааны хэлбэрт оруулах асуудлаар хэлэлцэв. Мөн эх орондоо эмчилж, оношлож чадахгүй байгаа өвчин эмгэгийн асуудалд нэлээд анхаарал хандуулж хэлэлцлээ. Тоног тохөөрөмж, хүний нөөцийн улмаас оношлож, эмчлэх боломж бүрдэхгүй байгааг эрүүл мэндийн салбарынхан онцоллоо. Энэ мэт салбар хуралдаанаас гарсан зөвлөмжүүдийг хаалтын хуралдаанд хэлэлцүүлж нэгдсэн зөвлөмж хэлэлцүүлсэн юм.