Түргэн тусламжийн автомашиныг нийслэлийн төсвийн хөрөнгөөр авсан байна.
2014.06.06
Хүүхдийн түргэн тусламжийн автомашинтай боллоо
Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл Хүүхдийн түргэн тусламжийн зориулалтын автомашинтай боллоо. Түргэн тусламжийн автомашиныг нийслэлийн төсвийн хөрөнгөөр авсан байна.
Энэ шийдвэрийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2013 оны “Нийслэлийн 2013 оны төсөвт тодотгол оруулах тухай” 4/46 тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1055 дугаар захирамжийн дагуу ийнхүү түргэн тусламжийн үйлчилгээг сайжруулснаар хүүхдийн яаралтай тусламжын дуудлагын дагуу очих хурд нэмэгдэх, шаардлагатай анхны тусламжийг хугацаа алдалгүй үзүүлэх боломж бүрдэж байгаа юм.